22 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Цэцийн дүгнэлтийг Улсын Их Хурлын тухай хуулийн 6.6.5, 10.2.4-т “хүлээн авсан” гэсэн нэр томъёогоор буюу агуулга өөр тул өөр өөр нэр томъёог хэрэглэн хуульд тусгасан байна. Үндсэн хуулийн Цэцээс Улсын Их Хурлын даргыг албан тушаалаас нь огцруулах үндэслэлтэй гэсэн 2007 оны 06 дугаар дүгнэлтээ гаргахад Улсын Их Хурлын тухай хуулийн 6.6.5, Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 32.2 дахь хэсгийн дагуу Төрийн байгуулалтын байнгын хороо, Улсын Их Хурлын нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх эсэх асуудлыг хэлэлцээгүй бөгөөд Улсын Их Хурлын даргыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэж шийдвэр гаргаснаас эдгээр хуулийн заалтууд нь албан тушаалтан Үндсэн хууль зөрчсөн эсэх талаар болон түүнийг огцруулах, эгүүлэн татах үндэслэлтэй эсэх талаар гаргасан Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх эсэх асуудлыг зохицуулаагүй гэдэг нь тодорхой байна. Харин энд дурдахад иргэн Н.Хайдав өргөдөлдөө Төрийн байгуулалтын байнгын хороо Үндсэн хуулийн цэцийн 2007 оны 06 дугаар дүгнэлт нь Улсын Их Хурлын даргыг огцруулах үндэслэл болох эсэх тухай хэлэлцэн огцруулах үндэслэлгүй гэсэн шийдвэр гаргасан, түүнийг Улсын Их Хурал дэмжинэ, дэмжихгүй гэсэн санал хураан шийдвэрлэсэн гэсэн нь үнэнд нийцэхгүй бөгөөд Байнгын хорооны хуралдаан дээр “Улсын Их Хурлын дарга Ц.Нямдоржийг албан тушаалаар нь огцруулна: дэмжинэ, дэмжихгүй” гэсэн саналын хуудсаар нууц санал хураалт явуулсан юм. Иймээс Улсын Их Хурлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6.5, 10 дугаар зүйлийн 10.2.4 дэх заалтын “...Улсын Их Хурал хүлээн авсан” гэсэн хэсэг нь Үндсэн хуулийн Жаран ургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 3, 4 дэх заалтыг зөрчөөгүй гэж үзэж байна. 2. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6.5, 10 дугаар зүйлийн 10.2.4 дэх заалт, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2.9, 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсэг, 38 дугаар зүйлийн 38.2 дахь хэсэг тус тус Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран долдугаар зүйлийг зөрчөөгүй талаар: Дээрх хуулийн заалтууд Үндсэн хуулийн Жаран долдугаар зүйлийн “Үндсэн хуулийн цэцийн шийдвэр гармагцаа хүчин төгөлдөр болно.” гэснийг зөрчсөн байна гэж иргэн Н.Хайдав үзэж түүнийгээ
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5