Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2008-2013/

189 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл тогтвортой үйл ажиллагаа явуулдаг хувийн хэвшлийн магадлан итгэмжлэгдсэн эмнэлэгт дадлагажигчаар ажиллах боломжийг бүрдүүлж өгсөн юм. Түүнчлэн Эрүүл мэндийн сайдын 2008 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 57 дугаар тушаалаар баталсан дадлагажигч их эмчийн ажиллах журмын дагуу аймаг, Нийслэлийн эрүүл мэндийн газрын захиалга, мөн анагаах ухааны боловсрол олгох сургуулийн саналыг үндэслэн Эрүүл мэндийн хөгжлийн үндэсний төв дадлагажигч нарыг хуваарилж байна. Тухайлбал, 2007 онд улсын хэмжээнд нийт 400 дадлагажигчийг аймаг, нийслэлийн хэмжээний эмнэлгүүдэд байршуулж байснаас 205 дадлагажигч Улаанбаатарт хуваарилагдсан байжээ. 3. Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн “…ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, …хэнийг ч хууль бусаар албадан хөдөлмөрлүүлж болохгүй”, “…хүүхэд төрүүлэх, асрах”, “…эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж авах эрхтэй”, “…сурч боловсрох эрхтэй”, “…оршин суух газраа сонгох, гадаадад явах” гэсэн заалтыг зөрчсөн гэх талаар: Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.14-т заасан ёсоор “хөдөлмөрийн сахилгыг сахиулах, ажил хаялтад оролцсоныг болон улс төр, эдийн засаг, нийгмийн тогтолцооны талаарх өөрийн үзэл бодлоо илэрхийлснийг цээрлүүлэх, нийгмийн гарал үүсэл, яс үндэс, арьсны өнгө, шашин шүтлэгээр нь ялгаварлах зорилгоор, эсхүл ажилтны амь нас, эрүүл мэндэд аюултай байдал үүссэн зэргийг үл харгалзан ажилтнаас гүйцэтгэхийг шаардсан ажил, үүргийг албадан хөдөлмөр” гэсэн ойлголтод хамааруулахаар хуульчилсан юм. Дээр дурдсан тодорхойлолтоос харахад дадлагажигч хэсэг хугацаанд цалин хөлс, хоол, унааны зардал аваагүй, нийгмийн даатгалын шимтгэлийг хувиасаа төлж байсан зэрэг хөдөлмөрийн харилцаатай холбогдсон асуудал түүнийг албадан хөдөлмөрлүүлсэн гэж үзэх үндэслэлгүй байна. Иймд Эрүүл мэндийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3.1 дэх заалт болон 17.6 дахь хэсгийн заалтууд нь Үндсэн хуулийн дээр дурдсан заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэл үгүй байна” гэжээ. Гурав. Үндсэн хуулийн цэцийн гишүүний тавьсан асуулгын дагуу Монгол Улсын Эрүүл мэндийн сайд С.Ламбаа 2009 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн 1а/873 тоот албан бичигтээ: “…Эрүүл мэндийн тухай хуульд дадлагажигч эмчийн талаар

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5