177 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл бүрэн эрхэд хөндлөнгөөс оролцох боломжийг бүрдүүлсэн байна. Аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Хурлын шийдвэр хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газар, харъяалах дээд шатны байгууллагын шийдвэрт нийцсэн эсэх тухай асуудлаар гарсан маргаан нь шүүхийн харъяалан шийдвэрлэх асуудал байх тул Үндсэн хуулийн Жаран хоёрдугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийг зөрчсөн гэх үндэстэй байна.” хэмээн үзэж Дүгнэлтийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад: “…Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.4 дэх хэсгийн “… , эсхүл дээд шатны…” гэсэн заалт, тус зүйлийн 25.5 дахь хэсгийн “Аймаг, нийслэлийн Хурлын шийдвэр нь хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрт нийцээгүй бол түүнийг Улсын Их Хурал өөрчлөх буюу хүчингүй болгох эрхтэй” гэсэн заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран хоёрдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Нутгийн өөрөө удирдах байгууллага тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны нутаг дэвсгэрийн хэмжээний эдийн засаг, нийгмийн амьдралын асуудлыг бие дааж шийдвэрлэх…”, мөн зүйлийн 2 дахь хэсгийн “Нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх хэмжээний асуудлыг дээд шатны байгууллага нь шийдвэрлэж үл болно…” гэсэн заалтыг тус тус зөрчсөн байна.” хэмээн заасан. Дөрөв. Үндсэн хуулийн цэцийн дээрхи дүгнэлтийг Улсын Их Хурал 2009 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцээд 29 дүгээр тогтоол гаргасан байна. Уг тогтоолын 2 дахь заалтад: “Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.4 дэх хэсгийн “… , эсхүл дээд шатны…” гэсэн заалт, тус зүйлийн 25.5 дахь хэсгийн “Аймаг, нийслэлийн Хурлын шийдвэр нь хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрт нийцээгүй бол түүнийг Улсын Их Хурал өөрчлөх буюу хүчингүй болгох эрхтэй” гэсэн заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран хоёрдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Нутгийн өөрөө удирдах байгууллага тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны нутаг дэвсгэрийн хэмжээний эдийн засаг, нийгмийн амьдралын асуудлыг бие дааж шийдвэрлэх…”, мөн зүйлийн 2 дахь хэсгийн “Нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх хэмжээний асуудлыг дээд шатны байгууллага нь шийдвэрлэж үл болно…” гэсэн заалтыг тус тус зөрчсөн байна” гэсэн хэсгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсүгэй” гэсэн байна.
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5