Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2008-2013/

88 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл нь …дараахь шаардлагыг хангасан байна” гээд 27.4.3-т “ялгүй байх” гэсэн ойлголтыг тодорхойлсон. Энэ нь Монгол Улсын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “эрх чөлөө, тэгш байдал нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн”, 16 дугаар зүйлд ”Монгол Улсын иргэн дараахь үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ” гээд 9 дэх хэсэгт “…төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй” гэснийг зөрчиж байна. Учир нь Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4.3-т заасан “ялгүй байх” гэсэн алдаатай шинэ томъёолол нь Монгол Улсын дээд шүүхээс 2008 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 16 тоот тогтоолын 12 дахь заалтад “Ялгүй байх гэдгийг Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлд заасан “ялгүйд тооцох”, “ялгүй болох” гэсэн ойлголтуудтай адилтгаж үзэх үндэслэлгүй тул үүнийг өмнө нь огт “ял шийтгүүлж байгаагүй гэнэ” хэмээн буруу тайлбар гарах нөхцлийг бүрдүүлсэн. Энэ нь Монгол Улсын иргэн бүх насаараа ялтай үр дагаварыг бий болгоод зогсохгүй социалист эрүүгийн хуулиар гэмт хэрэг хэмээн үзэж байсан үйлдэл, эс үйлдэхүйг хийж ял шийтгүүлсэн болон эсхүл огт гэмт хэрэг хийгээгүй мөртлөө хилсээр ял шийтгэгдсэний төлөө өнөөдөр Үндсэн хуулиар хамгаалагдсан иргэнийхээ үндсэн эрх, эрх чөлөөг эдэлж чадахгүйд хүрч байна. Монгол Улсын Үндсэн хуулийн 19 дүгээр зүйлийн 1-т “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц … хууль зүйн баталгааг бүрдүүлэх үүрэгтэй” гэснийг зөрчиж байна. Монгол Улсын Их Хурал нь Үндсэн хуулийн дээрх заалтын дагуу Монгол Улсын иргэн үндсэн эрх, эрх чөлөөгөө саадгүй эдлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх ёстой бөгөөд ингэхдээ Үндсэн хуулийн үзэл баримтлал, хэм хэмжээнд захирагдаж, түүний агуулгаас гажиж болохгүй байдаг. Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт заасны дагуу төрийн байгууллагад “сонгогдох” эрхийг зөвхөн хуулиар “нас”-ны хязгаарлалт тогтоохоор зохицуулсан байтал Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулиар нэр дэвшигчид “ялгүй байх” гэсэн Үндсэн хуульд заагаагүй шаардлага тавьснаар Үндсэн хуулийн агуулгаас хальж, иргэнийхээ “сонгогдох эрх”-ийг хасч, тэдний эрх зүйн байдлыг дордуулсан байна. Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4.3 дахь заалт Монгол Улсын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 2, 16 дугаар зүйлийн 9, 19 дүгээр зүйлийн 1-ийг тус тус зөрчсөн болохыг тогтоож өгнө үү” гэжээ.

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5