Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2008-2013/

123 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл талаар хангалттай мэдээлэлтэй байх нөхцөл бүрдсэний үндсэн дээр хэрэгжих боломжтой. Хохирлоо нөхөн төлүүлэх эрх хангагдах өөр нэг чухал нөхцөл бол хохирлыг хурдан, шуурхай, бүрэн барагдуулах бололцоотой байх явдал билээ. Иргэн С.Өмирбек өргөдөлдөө “…Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, түүний албан тушаалтан хуульд заасан чиг үүргийнхээ дагуу үйл ажиллагаа явуулснаас үүсэх “урамшуулал”-ын төлбөрийг …”төлбөр авагч” иргэн хуулийн этгээдээс гаргуулахаар зохицуулсан нь төр, түүний байгууллага “хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэхийг иргэнийхээ өмнө хариуцах” үүргийг биелүүлэхгүй байх нөхцөлийг бүрдүүлсэн байна” гэсний тухайд: 1. 2002 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль энэ асуудалд анхаарал хандуулж Герман зэрэг эх газрын эрх зүйн тогтолцоот бусад орнуудын жишгээр хуульд шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хохирогч, шийдвэр гүйцэтгэгч харилцан тохиролцож байгуулсан Иргэний гэрээний үндсэн дээр урьдчилан санхүүжүүлэхээр зохицуулсан нь шүүхийн шийдвэрийн түргэтгэх, хохирсон этгээдийн “хөндөгдсөн эрх”-ийг хангахуйц хууль зүйн баталгааг бүрдүүлэхэд чиглэсэн ажиллагаа болсон гэж үзэж байна. 2. Шүүхийн үйл ажиллагааны зарим зардлыг зохигчоор нөхөн төлүүлэх зарчмыг баримталдгийг мөрдөж байгаа хуулиудаас харж болно. Тухайлбал: 1/. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлд: - шинжээч, орчуулагч, хэлмэрчийн тээвэр, байр, хоолны зардал, шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжаар гүйцэтгэсэн ажил үүрэгт ажилд нь хамаарахгүй бол ажлын хөлс, - гэрчийн тээвэр, байр, хоолны зардал, цалин, хөдөлмөрийн хөлс - үзлэг хийх, туршилт явуулах, таньж олуулах ажиллагаа явуулахад гарсан зардал - эд мөрийн баримт хадгалах зардал - гэрчийн мэдүүлгийг очиж авсан зэрэг үйл ажиллагааны төсвөөс гарсан зардлыг зохигчдоор 2/. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 100, 101 дүгээр зүйлд: - хохирогч, түүний төлөөлөгч, гэрч, хөндлөнгийн гэрч, мэргэжилтэн, шинжээч, орчуулагч, хэлмэрчид олгох тээвэр, байр, хоолны

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5