Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2008-2013/

79 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл бүр шахам намайг дуудаж хангалттай нотлох баримт байхгүй байхад өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхийг шаардаж гэм бурууг надад оноохоор улайран зүтгэж байгаа нь зохион байгуулалттай ажиллагаа гэж үзнэ. Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор нь нотлохын тулд хуульд заасан бүх арга хэмжээг авч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн хуульд заагдсан эрхийг хамгаалан яллах болон цагаатгах, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх ба хөнгөрүүлэх нөхцөл байдлыг бүрэн тогтоох үүрэгтэй атал надад холбогдуулж буй хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа зөвхөн дан ганц яллах, хүндрүүлэх талыг баримталж байна. Иймд Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийг баримтлан энэхүү өргөдлийг бичиж байгаа ба Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйл болон тайлбарыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ. Хоёр. Иргэн Л. Гүндалай 2008 оны 3 дугаар сарын 05-ны өдөр Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн нэмэлт тайлбартаа: “Үндсэн хуулийн цэцэд би 2002 оны 1 дүгээр сарын 03-ны өдөр батлагдсан Монгол Улсын Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйл, түүнд оруулсан тайлбар болох “…төрийн албан тушаалтан гэдэгт төрийн улс төрийн, тусгай, захиргааны болон үйлчилгээний албаны удирдах албан тушаалтаныг хамааруулна” гэсэн нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчиж байна гэсэн үндэслэлээр өргөдөл гаргасан билээ. Миний өргөдлийн гол агуулга нь гэмт хэрэг үйлдээгүй байхад санаатайгаар, улс төрийн зорилгоор улс төрийн албан тушаалтныг энэ хуулийн заалтад хамруулан хэлмэгдүүлэх, хилс хэрэгт гүтгэх, улмаар улс төрийн сонгуульд нэр дэвших, сонгох, сонгогдох эрхийг хязгаарлахад ашиглаж болохоор байна гэж үзэж Улсын Их Хурлын гишүүн надад тохиолдож байгаа үнэн жишээ баримтуудаар нотолсон болно. Үүнийг маань ч нотолсон хэрэг болж, миний өмнө гаргасан өргөдлийн агуулгад дурьдсан үндэслэлийг хууль тогтоогч харгалзан үзэж 2008 оны 2 дугаар сарын 1-ний өдөр эрүүгийн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөөрөө засаж, “улс төрийн удирдах ...албан тушаалтан” гэснийг хуулиас хассан байна. Гэтэл мөн хуулийн 263 дугаар зүйлийн болон тайлбарт нэмэлт өөрчлөлт оруулж, “энэ бүлэгт дурьдсан төрийн албан тушаалтан гэдэгт төрийн байгууллагад удирдах, гүйцэтгэх албан тушаал эрхэлж байгаа этгээдийг хамааруулахаар” заажээ.

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5