155 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл жинхэнэ албаны мэргэшлийн шалгалтын ажлыг арга зүй, зохион байгуулалтын удирдлагаар хангах” чиг үүргээ хэрэгжүүлэх бөгөөд харин тухайн баг, хорооны иргэдийн Нийтийн Хурлаас хуульд заасан шаардлагыг хангасан иргэнийг томилуулахаар дээд шатны Засаг даргад санал болгох эрх нь зөрчигдөхгүй, уг бүрэн эрхийг нь дээд шатны байгууллагаас шийдвэрлэх талаар зохицуулалтыг тусгаагүй болно. Ингэснээр уг зохицуулалт нь Үндсэн хуулийн Жаран хоёрдугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх хэмжээний асуудлыг дээд шатны байгууллага нь шийдвэрлэж үл болно” гэснийг зөрчиж байгаа биш, харин ч уг нөхцлийг хэрэгжүүлэх нэг баталгаа болж байна гэж үзэж байна. Иймд 2008 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт оруулсан Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.12 дахь заалт, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэг Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.” гэжээ. ҮНДЭСЛЭЛ: 1. Монгол Улсын Үндсэн хуулийн Жардугаар зүйлийн 2 дахь хэсэгт аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг даргад нэр дэвшүүлэх, томилох журмыг нэг адил зарчмаар хуульчилсан байна. 2. Баг, хорооны Засаг даргыг улс төрийн албан тушаалын ангиллаас хасч, Төрийн захиргааны албан тушаалын ангилалд оруулан Төрийн албаны шалгалт өгч тэнцсэн иргэнийг баг, хорооны Засаг даргад нэр дэвшүүлж, томилуулах санал оруулахаар хуульчилсан Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.12 дахь заалт, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэг нь Монгол Улсын Үндсэн хуулийн Жардугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан тухайн иргэдийн Нийтийн Хурлын баг, хорооны Засаг даргыг томилуулахаар нэр дэвшүүлэх, харьяалах сум, дүүргийн Засаг даргын баг, хорооны Засаг даргыг томилох бүрэн эрхийг явцууруулан хязгаарлаж, эдгээр бүрэн эрхэд Төрийн албаны төв байгууллага хөндлөнгөөс оролцох боломжийг бүрдүүлсэн байна гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.12-ын “баг, хорооны Засаг дарга” гэсэн заалт, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5