Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2008-2013/

135 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл зөрчиж байгаа гэсэн дүгнэлтийг гаргаж өгнө үү гэжээ. Иргэн Д.Нямдоржийн Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн өргөдөл, маргагч, маргалдагч талуудын Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн тайлбар, нэмэлт шаардлага, Улсын Их Хурлын Байнгын хороо болон нэгдсэн чуулганы хуралдааны дэлгэрэнгүй тэмдэглэл зэргийг шинжлэн судлав. ҮНДЭСЛЭЛ: 1. Үндсэн хуулийн Хорин есдүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Улсын Их Хурлын гишүүн гэмт хэрэгт холбогдсон тухай асуудлыг Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцэж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэхийг шийдвэрлэнэ. Уул гишүүн гэмт хэрэг үйлдсэн гэж шүүх тогтоовол Улсын Их Хурал түүнийг гишүүнээс нь эгүүлэн татна” гэж заажээ. Гэтэл “Улсын Их Хурлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.7 дахь хэсэгт “Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хороо нь Улсын Их Хуралд хамгийн олон удаа сонгогдсон дөрвөн гишүүнээс бүрдэх бөгөөд тэрбээр Улсын Их Хурлыг хугацаанаас өмнө тараах, гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх, эгүүлэн татах талаар энэ хуульд заасан эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас Улсын Их Хуралд ирүүлсэн саналыг судалж санал нэгдсэн дүгнэлт гарган зохих Байнгын хороо болон нэгдсэн хуралдаанд оруулна” гэж заасан нь гишүүний халдашгүй байдлын дэд хорооны гишүүд санал нэгдсэн дүгнэлт гаргасны дараа уг асуудлыг Улсын Их Хурлын зохих Байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлнэ гэсэн агуулгыг илэрхийлж байна. 2. Улсын Их Хурлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.7 дахь хэсгийн “…санал нэгдсэн дүгнэлт гарган…” гэсэн нь Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны гишүүдийн санал тэнцсэн, аль нэг нь өөр санал гаргасан тохиолдолд уг асуудлыг Байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанд оруулах боломжгүй болгож байна. Энэ нь Үндсэн хуулийн Хорин есдүгээр зүйлийн 3 дахь хэсгийн “Улсын Их Хурлын …гишүүн гэмт хэрэг үйлдсэн гэж шүүх тогтоовол Улсын Их Хурал түүнийг гишүүнээс нь эгүүлэн татна” гэсэн заалт тэр бүр хэрэгжиж чадахгүйд хүргэж байна. Түүнчилэн энэ хэсэг нь Улсын Их Хурлын болон Байнгын хорооны хуралдаан асуудлыг гишүүдийн олонхийн саналаар шийдвэрлэдэг зарчмыг зөрчсөн нь илэрхий байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 2, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 31, 32 дугаар зүйлийг удирдлага болгон

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5