173 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ТОГТООЛ 2009.05.20 Дугаар 01 Улаанбаатар хот Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.4, 25.5 дахь хэсгийн заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг эцэслэн шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхим 14.00 цаг Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдааныг Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Бямбадорж даргалж, гишүүдэд П.Очирбат, Н.Жанцан, Ж.Болдбаатар, Д.Наранчимэг, Ц.Сарантуяа, Д.Мөнхгэрэл /илтгэгч/, Б.Пүрэвням нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн даргаар Н.Болортунгалагийг оролцуулан Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийв. Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанд өргөдөл гаргагч Нийслэлийн Баянгол дүүргийн 13 дугаар хорооны оршин суугч, иргэн Р.Очирбал, Улсын Их Хурлын даргын 2009 оны 5 дугаар сарын 08ны өдрийн 81 дүгээр захирамжаар томилогдсон Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин нар оролцов. Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанаар Улсын Их Хурал Үндсэн хуулийн цэцийн 2009 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 02 дугаар дүгнэлтийн зарим хэсгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэн 2009 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 29 дүгээр тогтоолоо ирүүлсэнтэй холбогдуулан Монгол Улсын засаг захиргаа, нутаг
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5