Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2008-2013/

178 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Тав. Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанд Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилогдсон Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн тайлбартаа: “… 1. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.4, 25.5 дахь хэсгээр тодорхойлж буй фактын нөхцөл /гипотез/ нь “хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрт нийцээгүй бол” гэж байх бөгөөд энэ нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бүрэн эрхт”, Хоёрдугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “нэгдмэл улс”-ынх нь хувьд, Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1, 2, 7, 8 дахь заалтад заасан Улсын Их Хурлын онцгой бүрэн эрх, Үндсэн хуулийн Гучин наймдугаар зүйлд заасан Засгийн газрын үндсэн бүрэн эрхийн дагуу хууль тогтоомжийн нэг тогтолцоо, Засгийн газрын нэг бодлоготой байлгахад чиглэсэн зохицуулалт байна. Нөгөөтэйгүүр, энэ зохицуулалт нь Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Ардчилсан ёс, …хууль дээдлэх зарчим”, Гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “…засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ”, Хорьдугаар зүйлд заасан “Монгол Улсын Их Хурал бол төрийн эрх барих дээд байгууллага мөн бөгөөд хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү Улсын Их Хуралд хадгална” гэсэн үзэл баримтлалыг хэрэгжүүлэхэд чиглэсэн байна. 2. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.4, 25.5 дахь хэсгүүдийг Үндсэн хууль зөрчсөн гэж үзэхдээ дурдсан Үндсэн хуулийн заалт нь Монгол Улсын Их Хурлын хууль тогтоох болон хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн биелэлтийг хянан шалгах эрхийг нь хязгаарлах буюу түүнтэй зөрчилдсөн утга бүхий заалт биш байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран хоёрдугаар зүйлийн 1 дэх хэсэгт нутгийн өөрөө удирдах байгууллага тухайн …нутаг дэвсгэрийн хэмжээний эдийн засаг, нийгмийн амьдралын асуудлыг бие дааж шийдвэрлэхийн хамт улс, дээд шатны нэгжийн чанартай асуудлыг шийдвэрлэхэд хүн амыг зохион байгуулж оролцуулах талаар тодорхойлж өгсөн байгаа нь “хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрт нийцээгүй” шийдвэр гаргах эрхтэй тухай бус харин ч хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд зохион байгуулах үүргийг хүлээсэн байна. Мөн зүйлийн 2 дахь хэсгийн хоёрдугаар

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5