Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2008-2013/

112 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл заалт нь Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтын “…шүүхийн шийдвэрийг давж заалдах” гэсэн хэсгийг зөрчсөн гэх үндэслэлгүй байна.” гэжээ. ҮНДЭСЛЭЛ: 1. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 418 дугаар зүйлийн 418.2 дахь хэсэгт “…шүүхийн шийдвэрт гомдол гаргахгүй” гэж заасан нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн шийтгэх болон цагаатгах тогтоолд давж заалдах гомдол гаргахгүй гэсэн агуулгыг илэрхийлж байна. 2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 418 дугаар зүйлийн 418.2 дахь хэсэгт “…шүүхийн шийдвэрт гомдол гаргахгүй” гэж зааснаар эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүхийн шийтгэх болон цагаатгах тогтоолд гомдол гаргах эрхээ хэрэгжүүлэх боломжийг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгчдийн хувьд хааж, эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны явцад, ялангуяа шүүхийн шатанд процессын журам зөрчигдсөн, эсхүл эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, шүүхээс оногдуулсан ялтай санал нийлээгүй тохиолдолд Үндсэн хууль болон бусад хуулиар баталгаажуулсан эрхээ хамгаалуулах, сэргээн тогтоолгохоор шүүхийн шийдвэрийг давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй байхаар хуульчилсан байна. Иргэний болон Улс төрийн эрхийн тухай Олон улсын пактад ямар нэг гэмт хэрэгт шийтгүүлж ял заагдсан хүн бүр шийтгэгдсэнээ болон оногдсон ялыг эргэж хянуулахаар хуулийн дагуу дээд шатны шүүхэд давж заалдах эрхтэй болохыг заасан байна. Иймд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 418 дугаар зүйлийн 418.2 дахь хэсэгт “…шүүхийн шийдвэрт гомдол гаргахгүй” гэсэн нь Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14/ дэх заалтын “…шүүхийн шийдвэрийг давж заалдах…эрхтэй…” гэснийг зөрчсөн гэх үндэслэлтэй байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 2, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 31, 32 дугаар зүйлийг удирдлага болгон

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5