Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2008-2013/

104 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Нэг. Нийслэлийн Баянгол дүүргийн 17 дугаар хорооны оршин суугч, иргэн Д.Батсүх Үндсэн хуулийн цэцэд хандаж гаргасан өргөдөлдөө: “1992 онд Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдаж, хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, үндэснийхээ эв нэгдлийг олноо зарлан тунхагласан билээ. Үндсэн хуулийн энэхүү үзэл санааны хүрээнд иргэний эдлэх эрх, эрх чөлөөг баталгаатай хангахад хууль зүйн мэргэжлийн туслалцааны агуулга, мөн чанарыг тодорхойлж өгснөөрөө ардчилсан нийгмийн үнэт зүйлийг баталгаажуулсан юм. Үүний тод илрэл бол Үндсэн хуулийн Тавин тавдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...1.Шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх эрхтэй...”, 2 дахь хэсэгт “...Шүүгдэгчид энэ эрхээ эдлэхэд хүсэлтээр нь буюу хуульд зааснаар хууль зүйн мэргэжлийн туслалцаа үзүүлнэ...” хэмээн заасан байна. Хууль зүйн мэргэжлийн туслалцаа авах эрхийг мөн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14/ дэх заалтад “...өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах ... эрхтэй...” хэмээн иргэний Үндсэн эрхтэй холбогдуулан баталгаажуулжээ. Үндсэн хуулийн дээрх заалтыг улам бүр баталгаажуулж Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д “өмгөөлөгч нь ...хууль зүйн туслалцаа үзүүлэх үүрэгтэй,” мөн хуулийн 35 дугаар зүйлийн 35.2.7, 36 дугаар зүйлийн 36.3.3-д өмгөөлөгч авах эрхтэйг тус тус заажээ. Гэтэл 2002 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр батлагдсан Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-т “...Мэргэжлийн өмгөөлөгч оролцох боломжгүй бол байцаан шийтгэх ажиллагаанд оролцоход харшлах шалтгаангүй этгээдийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч өөрөө өмгөөлөгчөөр сонгоно...” хэмээн заасан нь Үндсэн хуулийн дээрх үзэл санааг зөрчсөн төдийгүй Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанд оролцогч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч мэргэжлийн хууль зүйн туслалцаа авах боломжийг хааж, мэргэжлийн хууль зүйн туслалцааны үнэ цэнэ, агуулга, ач холбогдлыг алдагдуулж байна. Өөрөөр хэлбэл харшлах шалтгаангүй хэн боловч Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанд оролцож болохоор ойлгогдож байгаа юм. Түүнчлэн мэргэжилийн бус хүмүүс Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанд оролцож, хууль зүйн мэргэжлийн үнэлэлт, дүгнэлт гаргаж

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5