Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2008-2013/

20 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл хуулиар олгосон эрхийн хүрээнд, хуульд заасан журмаар бие даан хэрэгжүүлдэг байх ёстой. Улсын Их Хурал бол хууль тогтоох эрх мэдлийг хэрэгжүүлдэг, төлөөллийн байгууллага бөгөөд түүний гишүүнийг Үндсэн хуульд зааснаар “Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд, нийтээрээ, чөлөөтэй, шууд...” сонгодог ба өөрийн легитем шинжээ ардчилсан замаар “олж авдаг” төрийн эрх барих дээд байгууллага билээ. Харин хууль тогтоох эрх мэдлийн байгууллага нь өөрийн бүрэн эрхийг хяналтгүйгээр, дур зоргоор эдлэх боломжийг хязгаарлахын тулд шүүх болон Үндсэн хуулийн цэц нь түүнд болон түүний гишүүн Үндсэн хууль, бусад хууль тогтоомжийг зөрчсөн эсэхэд хяналт тавьж байдаг. Нөгөө талаар хууль тогтоох байгууллага өөрийн бүрэн эрхээ бие даан хэрэгжүүлж, бодлогын шийдвэр гаргахад түүний гишүүний халдашгүй байдал нэг баталгаа нь болж байдаг. Иймээс Монгол Улсын Үндсэн хуульд Улсын Их Хурал, Үндсэн хуулийн цэцийн харилцан хамаарлыг нэг тал нь нөгөөгөө бүрэн хянах давуу байдал олгохгүйгээр, Үндсэн хуулийн цэцийн хараат бус байдалд нөлөөлөх боломжгүйгээр, Улсын Их Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ Үндсэн хууль зөрчсөн бол зөрчлийг арилгаж байхаар хуульчилж өгсөн байдаг. Ингэхдээ Үндсэн хуулийн цэц нь Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1, 2-т заасан асуудлыг хэлэлцэж дүгнэлт, хэрэв Улсын Их Хурал энэ дүгнэлтийг хүлээн зөвшөөрөөгүй бол эцсийн шийдвэр гаргадаг бөгөөд харин 3, 4-т заасан асуудлаар тухайлбал, Улсын Их Хурлын дарга, Улсын Их Хурлын гишүүн Үндсэн хууль зөрчсөн эсэх, тэднийг огцруулах, эгүүлэн татах үндэслэл байгаа эсэх асуудлаар дүгнэлт гаргаж Улсын Их Хуралд оруулдаг байхаар харин дүгнэлт гарсныг үндэслэн Улсын Их Хурлын гишүүнийг эгүүлэн татах, Улсын Их Хурлын даргыг огцруулах эсэх асуудлыг Улсын Их Хурал өөрийн бүрэн эрхэд хадгалан шийдвэрлэдэг байхаар Үндсэн хуульд тусгажээ. Түүнчлэн энэ нь нөгөө талаар Үндсэн хуулийн цэц улс төрийн албан тушаалтныг огцруулах, эгүүлэн татах замаар улс төрийн үйл ажиллагаа, нөлөөлөлд орохоос сэргийлсэн бас аливаа албан тушаалтныг эгүүлэн татах буюу огцруулах асуудлаар түүнийг анх томилсон буюу бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрсөн субьект эцсийн шийдвэр гаргана гэсэн агуулга давхар явж байгаа гэж үзэж байна. Харин иргэн Н.Хайдавын бичсэнээр бол, Үндсэн хуулийн цэц нь Улсын Их Хурлын дарга, Улсын Их Хурлын гишүүнийг огцруулах, эгүүлэн татах эрхтэй болж байна. Ингэснээр бидний дээр хэлсэн

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5