Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2008-2013/

51 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл боломжийг бүрдүүлж, тэдний эрх зүйн байдлыг илт дордуулж, эрх зүйн буруу жишиг тогтоосон” гэсэн хийсвэр дүгнэлтэд амьдрал өөрөө бодитой хариу өгөв. П.Өлзийбат “Улсын Их Хурал шүүх, прокурорын үүрэг гүйцэтгэсэн, үнэн хэрэгтээ үйл ажиллагаанд нь хутгалдан хөндлөнгөөс оролцсон”, “байцаан шийтгэх зарим ажиллагаа явуулах тодорхой заалт өгчээ” гэсэн дүгнэлт хийжээ. Асуудлыг ингэж ярих нь утгагүй бөгөөд тэгвэл прокурор өөрөө Улсын Их Хурлыг байцаан шийтгэх ажиллагаанд оролц гэсэн санал тавьсан юм шиг санаа цаана нь гарч байна. Прокурорын зүгээс гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх санал тавих нь хуулийн дагуу хэнд ч ойлгомжтой, зүй ёсны зүйл. Харин энд асуудлыг тавихдаа “нэр бүхий гишүүнд гэмт хэрэг үйлдсэнийг тогтоох зорилгоор” гэж тодорхой тэмдэглэсэн байгаа. Гэтэл Цэцэд өгсөн П.Өлзийбатын мэдээлэл, Улсын Их Хурлын тогтоолыг хүчингүй болгох тухай Ч.Өнөрбаярын өргөдлийн агуулгаас үзэхэд мөрдөн байцаалтын шатны ажлыг гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон, тодорхой болсон нөхцөлтэй хутган, мэдэхгүйдээ, эсхүл мэддэг атлаа зориуд будилж асуудлыг тавьсан байна. Улсын Их Хурлын гишүүний гэм буруутай эсэхийг шүүх тогтоосноор л эрх түдгэлзүүлэх асуудал эцэслэн яригдах нь хэнд ч ойлгомжтой. Харин үзлэг, нэгжлэг хийхдээ гишүүний бүрэн эрхэд халдахгүйгээр шийдвэрлэгдэх арга зам байгааг амьдрал өөрөө харууллаа. Үндсэн хуулийн заалтыг ишлэл болгон авч гишүүнийг түдгэлзүүлэх шаардлагыг хангасангүй гэж “гоморхон” түүнийгээ Үндсэн хууль зөрчлөө гэдгээр “халхалсан” байдал ч энд ажиглагдаж байна. Тэд бас тал засан гишүүдийн халдашгүй байдлыг дордуулж хүндрүүлсэн гэсэн дүр эсгэжээ. Эдгээр өргөдөл, мэдээлэл нь заавал эрхийг түдгэлзүүлэхийг шаардсан агуулгатай юм. Жишээ нь: П.Өлзийбатын “зүй нь Улсын Их Хурал өөрт нь уг асуудлаар удаа дараа хандаж буй Ерөнхий прокурорын санал, хариуцлагыг иш үндэс болгон зарим гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлаар байр сууриа илэрхийлсэн тогтоол гаргах ёстой...” гэж улаан цайм хэлснээс үзэхэд, удаа дараа Их Хурлын гишүүдийн эрхийг түдгэлзүүлсэнгүй гэж Улсын Их Хурлыг зэмлэсэн аястай юм. Хуулиараа бол “түдгэлзүүлэх эсэхийн” аль нэгээр Улсын Их Хурал өөрөө шийдвэрлэх эрхтэй. Ардчилсан төрийн дархлаа, чадамжийг хомсдуулах бус харин ч гишүүдтэй холбогдсон асуудлаар үнэн мөнийг зөв шударгаар олох,

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5