21 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл төрийн эрх мэдлийн байгууллагуудын харилцан хяналт, тэнцвэртэй байдал алдагдаж, өөрийгөө төлөөлүүлэхээр сонголт хийсэн иргэний эрх зөрчигдөж, хууль тогтоох байгууллагын төлөөллийн чанар үгүй болж, Үндсэн хуулийн суурь зарчим эвдэгдэнэ. 2/ Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар Үндсэн хуулийн цэц нь 1/хууль, зарлиг...Үндсэн хуульд нийцэж байгаа эсэх 2/ард нийтийн санал асуулга ...Үндсэн хуульд нийцэж байгаа эсэх асуудлыг хэлэлцэн дүгнэлт гаргаж, уг дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрөөгүй бол Үндсэн хуулийн цэц дахин хянан үзэж эцсийн шийдвэр гаргадаг. Харин мөн зүйлийн 3, 4-т “3/ Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, гишүүн ...Үндсэн хууль зөрчсөн эсэх...”, “4/ Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга...-ыг огцруулах, Улсын Их Хурлын гишүүнийг эгүүлэн татах үндэслэл байгаа эсэх” асуудлаар тус тус дүгнэлт гарган Улсын Их Хуралд оруулна” гэжээ. Үндсэн хуулийн энэ заалтын дагуу дээрх 3, 4-т заасан асуудлаар Үндсэн хуулийн цэц Улсын Их Хурлын дарга, гишүүнийг огцруулах, эгүүлэн татах үндэслэлтэй эсэх асуудлаар зөвхөн дүгнэлт гаргахаар байна. Эндээс Цэц Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 3, 4-т заасан асуудлаар эцсийн шийдвэр гаргахгүй юм байна, нөгөө талаар эцсийн шийдвэрийг өөр субьект бүрэн эрхийнхээ дагуу гаргана гэсэн логик дүгнэлт гарч байна. Харин тэрхүү эцсийн шийдвэр гаргах эрхийг Үндсэн хуульд Улсын Их Хурал болон эрх бүхий бусад албан тушаалтанд тусгайлан олгосон байна. Улсын Их Хурал энэхүү эрхээ хэрэгжүүлэхдээ тэднийг эгүүлэн татах, огцруулах үндэслэлтэй гэж Үндсэн хуулийн цэц дүгнэлт гаргасныг үндэслэн өөрийн бүрэн эрхийн хүрээнд Улсын Их Хурлын дарга, гишүүнийг огцруулах, эгүүлэн татах эсэх асуудлыг хэлэлцэн олонхийн саналаар шийдвэрлэдэг. “Улсын Их Хуралд оруулсан” албан тушаалтныг огцруулах, эгүүлэн татах үндэслэлтэй гэсэн дүгнэлтийг Улсын Их Хурлын тухай хуулийн Үндсэн хуулийн зөрчилтэй гэж өргөдөл гаргагчийн үзэж буй 6.6.5, 10.2.4 дэх заалт, Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 32.2.9, 35.1, 38.2 дахь хэсгийн дагуу хэлэлцдэг юм. Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1, 2 дахь заалтаар гарсан Цэцийн дүгнэлтийг Улсын Их Хурлаар хэлэлцэн шийдвэрлэхээр Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 32.1 дэх хэсгээр зохицуулсан ба ингэхдээ “хүлээн зөвшөөрсөн” гэсэн нэр томъёо хэрэглэдэг. Харин Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 3, 4 дэх заалтаар гарсан
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5