Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2008-2013/

28 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Нэг. Нийслэлийн Баянгол дүүргийн 17 дугаар хорооны оршин суугч, иргэн Б.Энхзаяа Үндсэн хуулийн цэцэд хандаж гаргасан өргөдөлдөө: “Монгол Улсын Их Хурлаас 2007 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр баталсан “Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай” хууль нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “...хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэсэн заалтыг зөрчиж батлагдсан байна. Үндсэн хуулийн энэ заалтаар бол Улсын Их Хурал нь хуулиар тогтоосон журмыг ягштал биелүүлэх ёстойг тунхагласан. Гэтэл Улсын Их Хурал Үндсэн хуулийн “хууль дээдлэх” зарчмыг зөрчиж “Хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх журмын тухай” болон “Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай” хуулиудын тодорхой зүйл заалтуудыг үл хэрэгсэн маргаж буй хуулийн төслийг авч хэлэлцэж баталсан байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 4-т “Улсын Их Хурлын ...үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно”, Хорин долдугаар зүйлийн 1-д “Улсын Их Хурал бүрэн эрхээ чуулган, зохион байгуулалтын бусад хэлбэрээр хэрэгжүүлнэ” гэж тус тус заасан байдаг. Энэ нь Улсын Их Хурлын үйл ажиллагааны журмын нэг болох “хууль тогтоох” онцгой бүрэн эрхээ Улсын Их Хурал өөрөө хэрхэн, яаж эдлэхийг хуулиар тогтоох учиртайг тодорхойлж өгч байна гэсэн үг. Гэтэл Улсын Их Хурал дээрх журмыг тогтоосон “Хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх журмын тухай” хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-ийн “...Улсын Их Хурлын гишүүн нь санаачилж буй хуулийн төслийнхөө талаар Засгийн газрын, түүнчлэн хуулийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүрэг бүхий холбогдох бусад байгууллагын санал, дүгнэлтийг авсан байх”, 18 дугаар зүйлийн 18.10-ын “Улсын Их Хурлын гишүүн энэ хуулийн 3.1.4-т заасны дагуу Засгийн газар болон холбогдох бусад байгууллагад хуулийн төслөө явуулна”, 18.11-ийн “Засгийн газар энэ хуулийн 18.10-т заасан төслийг хуралдаанаараа хэлэлцэн санал дүгнэлтээ 30 хоногт багтаан хууль санаачлагчид хүргүүлэх...”, 18 дугаар зүйлийн 18.14-т “Энэ хуулийн 18.1-д заасан хугацаанд Засгийн газар хариу ирүүлээгүй бол тусгайлан өгөх саналгүй гэж үзнэ” мөн хуулийн “Хуулийн төсөл өргөн мэдүүлэх” 20 дугаар зүйлийн 20.3.5-ын “Засгийн газар, холбогдох бусад байгууллагын санал дүгнэлт...”-ийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлж байгаа хуулийн төсөлд хавсаргах ёстойг хуульчилсан заалтуудыг зөрчсөн. Түүнчлэн “Монгол

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5