Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2008-2013/

89 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Хоёр: Хан-Уул дүүргийн иргэн Б.Болд Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн өргөдөлдөө: “ Улсын Их Хурлаас 2005 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуульд Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 9 дэх хэсэгт заагдсан Монгол Улсын иргэний үндсэн эрх болох … төрийг удирдах хэрэгт оролцох эрхтэй. Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй гэсэн, Хорин нэгдүгээр зүйлийн 3 дахь хэсэгт Улсын Их Хурлын гишүүнээр Монгол Улсын 25 нас хүрсэн, сонгуулийн эрх бүхий иргэнийг сонгоно гэсэн заалтуудыг зөрчсөн заалтууд орсон байна гэж үзэж байна. Тухайлбал, Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т Үндсэн хуулийн үзэл санааг илэрхийлсэн сонгогдох эрхийн тухай үндсэн шаардлагыг бүрэн хэмжээгээр тодорхойлсон атлаа мөн хуулийн 27 дугаар зүйлд Үндсэн хуулийн үзэл санаа, хэм хэмжээг зөрчсөн төдийгүй Монгол Улсын холбогдох бусад хууль тогтоомжийн дагуу хэрэгждэг, тайлбарлагддаг, шаардлагагүй заалт орсон байна. Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 дэх хэсгийн 27.4.3-т заасныг холбогдох хууль тогтоомжид зохицуулан илүү тодорхой болгох буюу хасах шаардлагатай гэж үзэж байгаа тул дээрх заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн талаар дүгнэлт гаргаж өгнө үү” гэжээ. Гурав. Улсын Их Хурлын даргын 2008 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн 55 дугаар захирамжаар томилогдсон Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Д.Одбаяр, С.Баярцогт нар Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн тайлбартаа: “… Үндсэн хуулиар Улсын Их Хурлын гишүүнээр Монгол Улсын 25 насанд хүрсэн, сонгуулийн эрх бүхий иргэнийг сонгоно гэсэн үндсэн шаардлага /болзол/, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулиар нэр дэвшигч нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон зээл, батлан даалтын болон бусад гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн өргүй байх, шүүхийн шийдвэрээр тогтоогдсон татварын өр төлбөргүй байх, ялгүй байх гэсэн хууль зүйн тусгай шаардлага тус тус тавигдсан... Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулиар нэр дэвшигчид тавигдсан “ялгүй байх” гэсэн шаардлагын тухайд, хууль санаачлагч анх хуулийн төсөлдөө нэр дэвшигч “санаатай үйлдсэн гэмт хэрэгт ял шийтгэгдэж байгаагүй байх” гэсэн шаардлагыг хангасан байхаар тусгасан байсныг Улсын Их Хурлын чуулганы хэлэлцүүлгийн явцад хууль тогтоогч “ялгүй байх” гэж өөрчилсөн, өөрөөр хэлбэл, уг ойлголтод “огт ял шийтгэгдэж

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5