198 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Нөгөө талаар импортын пиво тээвэрлэлтийн явцад халах, хөрөх зэргээр чанар нь муудаж борлуулах явцад хадгалах хугацаа нь дуусах гэх мэтээр хэрэглэгчийн эрх ашгийг хохироох явдал гардаг. Иймд дотооддоо хямд үнэтэй, чанартай, шинэ пиво үйлдвэрлэн зах зээлийн хэрэгцээг хангах явдлыг татварын бодлогоор зохицуулах нь хэрэглэгчдийн эрх ашигт нийцсэн, үндэсний үйлдвэрлэлийг дэмжсэн арга хэмжээ юм. Ер нь Онцгой албан татварын хууль маань бүхэлдээ импортлогч, дотоодын үйлдвэрлэгч нарт ялгавартай татварын тариф тогтоох зохицуулалттай бөгөөд пивоноос гадна хэд хэдэн төрлийн бүтээгдэхүүнд ийнхүү татварын ялгамжтай тариф хэрэглэснийг энд дурдах нь зүйтэй байна” гэжээ. ҮНДЭСЛЭЛ: Эх орны үйлдвэрийн болон импортын литр пиво тутамд ялгавартай татвар ногдуулсан нь Үндсэн хууль зөрчсөн болохыг тогтоосон Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2005 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 2/03 дугаар дүгнэлт гарснаас хойш 2009 оны 3 дугаар сарын 12-ны өдөр Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг батлах хүртэл хугацаанд Монгол Улсын нэгдэн орсон Дэлхийн худалдааны байгууллагын гэрээ, хэлэлцээрүүд болон Монгол Улсаас тус байгууллагын өмнө хүлээсэн үүрэг амлалтуудад өөрчлөлт ороогүй байхад Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2005 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 2/03 дугаар дүгнэлтийн дагуу хүчингүй болсон Онцгой албан татварын тухай хуулийн заалтыг дахин сэргээсэн болох нь Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдааны явцад тогтоогдож байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйл, Yндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 2, Yндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 3, 31 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн заалтыг тус тус удирдлага болгон МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН НЭРИЙН ӨМНӨӨС ТОГТООХ НЬ: 1. 2009 оны 3 дугаар сарын 12-ны өдөр Улсын Их Хурлаас баталсан Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн 1 дүгээр зүйлийн “Онцгой албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсгийн хүснэгтийн … 5 дахь заалтын “Импортоор авсан бараа”-нд хамаарах “0.20” гэснийг “0.35” гэж …өөрчилсүгэй”
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5