Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2008-2013/

19 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл гэжээ. Ийнхүү зөрчсөн гэсэн үндэслэлээ “Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 3, 4-т зааснаар гаргасан дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн авах, эсэх тухай эрх Улсын Их Хуралд Үндсэн хуулиар олгогдоогүй бөгөөд зөвхөн хэрэгжүүлэх үүрэгтэй”, Улсын Их Хурлын дарга, гишүүнийг огцруулах үндэслэлтэй гэж Үндсэн хуулийн цэц дүгнэлт гаргавал Улсын Их Хурлын дарга, гишүүний бүрэн эрх шууд дуусгавар болно /2007.06.11-ний өдрийн өргөдөл, 2007.12.24-ний өдрийн нэмэлт тайлбар/ гэж үзэж тайлбарлажээ. Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 3, 4-т заасан асуудлаар гаргасан Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг Улсын Их Хурал зөвшөөрөх, эс зөвшөөрөх асуудлыг хэлэлцдэггүй бөгөөд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулиар Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт, түүнийг хэлэлцэх журмыг тогтоосон заалтуудаас энэ нь тодорхой харагдаж байна. Тухайлбал, уг хуулийн 32 дугаар зүйлийн 32.2.4-т “нэгдсэн хуралдаан холбогдох албан тушаалтан Үндсэн хууль зөрчсөн гэсэн Цэцийн дүгнэлттэй танилцсаны дараа уг албан тушаалтныг огцруулах, эгүүлэн татах эсэх асуудлыг хэлэлцэх эсэх, тухай зөрчлийг арилгуулах талаар Хууль зүйн болон Төрийн байгуулалтын байнгын хорооны санал дүгнэлтийг хэлэлцэнэ; ” мөн зүйлийн 32.2.9. “Цэц тухайн албан тушаалтныг огцруулах, эгүүлэн татах үндэслэл байна гэж дүгнэлт гаргасан бол түүнийг огцруулах, эгүүлэн татах эсэх асуудлыг энэ дэгд заасны дагуу хэлэлцэн шийдвэрлэх...” гэснээс харахад Улсын Их Хурал Үндсэн хуулийн цэцээс албан тушаалтан Үндсэн хууль зөрчсөн эсэх болон огцруулах, эгүүлэн татах үндэслэл байгаа эсэх талаар гаргасан дүгнэлтийн зөв, бурууг дүгнэж, дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх, эс зөвшөөрөх талаар шийдвэр гаргахгүй, Цэц дүгнэлт гаргасныг үндэслэн Улсын Их Хурал албан тушаалтныг огцруулах, эгүүлэн татах эсэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэдэг байна. Харин иргэн Н.Хайдавын өргөдөлд Улсын Их Хурлын дарга, гишүүнийг огцруулах, эгүүлэн татах үндэслэлтэй талаар гаргасан “Цэцийн дүгнэлтийг Улсын Их Хурал хэрэгжүүлэх үүрэгтэй” гэсэн нь Улсын Их Хурлын бүрэн эрх, Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдалд халдах, цаашилбал, хууль тогтоох эрх мэдлийн байгууллагын бие даасан байдлыг хөндөж байна. Үндсэн хуульд төрийн эрх мэдлийг хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдэл гэж төрийн 3 институцэд хуваарилсан нь энэхүү 3 институцыг “хооронд нь харилцан хамаарал, хяналт, тэнцэлтэй болгох гэсэн зорилготой” юм. Нөгөө талаар энэ 3 эрх мэдлийг хэрэгжүүлэгч байгууллага хуульд заасан чиг үүргээ,

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5