119 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна” гэж заасантай шууд хамааралтай бөгөөд Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2-т “…хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Тавдугаар зүйлийн 2-т “Төр…өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална.” гэж заасантай шууд бус хамааралтай. Халдлага нь материаллаг эрх зүйн дараах шаардлагыг хангаагүй байна. Монгол Улсын Үндсэн хуульд нийцсэн, албан ёсоор нийтэлсэн хуулийг хэрэглэж, Монгол Улсын нэрийн өмнөөс гаргасан хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр заавал биелэгдэх учиртай бөгөөд энэ нь эрх зүйт төрийн хууль дээдлэх Үндсэн хуулийн зарчимд үндэслэгддэг. Хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг иргэн, хуулийн этгээд сайн дураар биелүүлэх үүрэгтэй бөгөөд хэрвээ иргэн, хуулийн этгээд сайн дураар биелүүлээгүй тохиолдолд тусгайлан чиг үүрэг бүхий төрийн байгууллага болох Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэж, энэхүү үүргийг төр, түүний байгууллага Үндсэн хуулийн Арван ес дүгээр зүйлийн 1-т заасны дагуу иргэнийхээ өмнө хариуцна. Монгол Улсын Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 1-т “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц …хууль зүйн…баталгааг бүрдүүлэх, …хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна” гэж заасны дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын тогтолцоо, зохион байгуулалт, иргэний болон эрүүгийн хэргийн талаар гарсан шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны эрх зүйн үндэс, журмыг тогтоох зорилт бүхий Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг 2002 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хууль тогтоогчоос батлан гаргажээ. Уг хуулийн 83 дугаар зүйлийн 83.2-т заасан халдлага нь Үндсэн хуулийн “Төрөөс…хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна” гэсэн заалтыг зөрчиж, иргэдийн Үндсэн хуулиар хамгаалагдсан эрхээ хамгаалуулах, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх тухай үндсэн эрхийг хязгаарлаж, “Төр” Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 1-т “иргэнийхээ өмнө хариуцах үүргээс” зайлсхийсэн байна. “Төр…” гэдэг нь явцуу утгаараа төрийн байгууллагуудын нийлбэр цогц бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-т зааснаар Шийдвэр гүйцэтгэх байгууллага нь иргэний болон эрүүгийн хэргийн талаарх шүүхийн шийдвэр гүйцэтгэх үүрэг бүхий төрийн байгууллага юм.
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5