80 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлийн тайлбараас “төрийн улс төрийн” гэснийг хассан нь хэлбэрийн төдийд хасагдсан байх ба нэмэлт өөрчлөлтөөр орсон тайлбарт улс төрийн албан тушаалта н нь агуулгын хувьд удирдах албан тушаалтанд багтаж байгаагаараа өмнө дурьдсан зөрчил арилаагүй байна. Мөн түүнчлэн дээрх тайлбарт гүйцэтгэх албан тушаалтнууд энэ гэмт хэргийн субъект байхаар хүрээг нь өргөжүүлсэн байна. Төрийн гүйцэтгэх албан тушаалтнууд Төрийн албаны хуулийн дагуу дээд шатны албан тушаалтныхаа үүрэг даалгаварын дагуу захирах захирагдах зарчмаар ажилладаг. Гүйцэтгэх албан тушаалтан нь дээд шатны албан тушаалтнуудын өмнөөс энэхүү гэмт хэрэгт хамрагдахаар заагдсан байна. Ийм учраас Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйл болон тайлбар нь Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 1-ийн “…Хүнийг …үзэл бодлоор нь ялгаварлан гадуурхаж үл болно…”, 16 дугаар зүйлийн 10-т “…аль нэг нам, олон нийтийн бусад байгууллагад эвлэлдэн нэгдсэний төлөө болон гишүүний нь хувьд хүнийг ялгаварлан гадуурхах, хэлмэгдүүлэхийг хориглоно”, 16 дугаар зүйлийн 9-д “…Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй”, 16 дугаар зүйлийн 13-т “халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй. …Мөрдөн мөшгих, эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглоно”, 16 дугаар зүйлийн 18-д “Улсынхаа нутаг дэвсгэрт чөлөөтэй зорчих, түр буюу байнга оршин суух газраа сонгох, гадаадад явах, оршин суух, эх орондоо буцаж ирэх эрхтэй” гэсэн заалтуудыг тус тус зөрчих үндэслэл болж улс төрийн захиалгат үйл ажиллагаанд ашиглагдан улс төрийн удирдах албан тушаалтнуудыг хэлмэгдүүлэх үүд хаалгыг нээж байна. Тухайлбал миний бие Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйл ангиар сэжигтнээр татагдсанаас болж албан ажлаар гадаадын улс орон болон дотооддоо зорчих боломжгүй болохын зэрэгцээ гэмт хэрэгт үндэслэлгүйгээр хамрагдах нөхцөл үүсч байна гэж үзэж байна гэжээ. Гурав.Монгол Улсын Их Хурлын даргын 2008 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 39 дүгээр захирамжаар томилогдсон Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Ц.Шаравдорж Цэцэд ирүүлсэн тайлбартаа: Иргэн Л.Гүндалай өргөдөлдөө “улс төрийн албан тушаалтнуудын гаргасан тушаал шийдвэрүүдээс болж аж ахуйн нэгж, байгууллага, хэн нэгэн иргэний эрх ашиг сонирхолд их хэмжээний хохирол учирсан мэтээр тухайн албан тушаалтныг албан тушаалын байдал, эрх мэдлээ урвуулан ашигласан гэмт хэрэгт улс төрийн зорилгоор, захиалгаар
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5