Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2008-2013/

30 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Энэ бүхэнд үндэслэж Үндсэн хуулийн тодорхой заалт зөрчиж Монгол Улсын Их Хурлаас 2007 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр баталсан “Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай” Монгол Улсын хуулийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ. Хоёр. Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Л.Пүрэвдорж Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн хариу тайлбартаа: “1. Монгол Улсын 2008 оны төсвийн тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцэх явцад төслийн хоёр дахь хэлэлцүүлгийн үеэр онцгой албан татварын хэмжээг өөрчлөх асуудлаар санал хураан шийдвэрлэсэн бөгөөд үүнтэйгээ уялдуулан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд “төслийн анхны хэлэлцүүлгээр дэмжигдсэн зарчмын зөрүүтэй санал нь бусад хуулийн заалттай зөрчилдвөл Байнгын хороо эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэхдээ холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг хамтад нь хэлэлцүүлж болно” гэсний дагуу Л.Пүрэвдорж, Г.Занданшатар, Н.Батбаяр нарын Улсын Их Хурлын 15 гишүүн Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулан Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн юм. Хууль санаачлагчид Хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх, журмын тухай хуулийн 18.11-д заасан Засгийн газрын саналыг авахаар мөн хуулийн 18.10д заасны дагуу 2007.11.28-ны өдрийн 10/7115 тоот бичгээр хуулийн төслийг хүргүүлсэн бөгөөд, Засгийн газар 2007 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хуралдаж Улсын Их Хурлын гишүүн Л.Пүрэвдорж нарын санаачлан боловсруулсан Онцгой албан татварын тухай хууль, мөн зарим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн, 2007 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн ХЭГ/2402 тоот албан бичгээрээ Засгийн газрын нэгдсэн саналаа хууль санаачлагчид хүргүүлжээ. Хууль санаачлагч нар Онцгой албан татварын хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, мөн зарим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 2007 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Улсын Их Хурлын даргад өргөн мэдүүлсэн байна. Улсын Их Хуралд Улсын Их Хурлын гишүүн Л.Пүрэвдорж, Н.Батбаяр нарын 15 гишүүний санаачилсан Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэгдэж, түүнийг хэлэлцэн баталсан бөгөөд, Хууль зүй, дотоод хэргийн сайдын болон Хүнс, хөдөө аж ахуйн сайдын албан бичгүүд нь Ц.Дамиран, А.Бакей, Р.Буд, Ч.Содномцэрэн нарын санаачлахаар боловсруулж

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5