Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2008-2013/

97 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл шийтгэх хуулийн 38 дугаар зүйлийн 38.2 дахь хэсгийн … заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтын “...өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах...эрхтэй...” гэснийг, Тавин тавдугаар зүйлийн “1. Шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх эрхтэй. 2. Шүүгдэгчид энэ эрхээ эдлэхэд хүсэлтээр нь буюу хуульд зааснаар хууль зүйн мэргэжлийн туслалцаа үзүүлнэ” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж байгаа талаар дүгнэлт гаргаж өгөхийг хүсье.” гэжээ. Хоёр. Улсын Их Хурлын даргын 2008 оны 9 дүгээр сарын 19ний өдрийн 83 дугаар захирамжаар томилогдсон итгэмжлэгдсэн төлөөлөгч Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн тайлбартаа: “…1. Хүний эрхийг хангах баталгааны чухал бүрэлдэхүүн хэсэг бол өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах эрх бөгөөд Үндсэн хуулиар үүнийг баталгаажуулж өгсөн. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 38 дугаар зүйлийн 38.2 дахь хэсгийн заалтыг дангаар нь авч үзэх боломжгүй бөгөөд хуулийн бусад заалтуудтай уяалдуулан авч үзэх хэрэгтэй юм. Хүн өөрийгөө өмгөөлөх эрхтэйгээс гадна өмгөөлөгчөө өөрөө сонгох, солих эрхтэй бөгөөд энэ нь тухайн этгээдийн чөлөөт сонголтоор шийдвэрлэгдэнэ. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 39.1-д “Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, хохирогч өмгөөлөгчөө өөрөө сонгоно.” гэж заасан. Шүүх энэ эрхийг хангах боломжийг бүрдүүлж өгөх ёстой. Мэргэжлийн өмгөөлөгч оролцох боломжгүй тохиолдолд өөрөө итгэж байгаа, өөртөө хэрэгтэй тэр туслалцааг үзүүлж чадна гэсэн этгээдийг сонгож, өмгөөлүүлэх эрхээ эдлэх боломжийг мөн хуулийн заалтаар олгож байгаа юм. Нэн даруй хууль зүйн туслалцаа авах нь өөрийгөө хамгаалуулах эрхээ хангах урьдчилсан нөхцөл болно. Иймд хуулийн дээрх заалт иргэн Д.Батсүхийн тайлбарласнаар “сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч мэргэжлийн хууль зүйн туслалцаа авах боломжийг хааж, мэргэжлийн хууль зүйн туслалцааны үнэ цэнэ, агуулга, ач холбогдлыг алдагдуулж байна.” гэж үзэж болохгүй юм. 2. Харин ч мэргэжлийн өмгөөлөгч оролцох боломжгүй тухайн тохиолдолд шүүгдэгч өөрөө өмгөөлөгчөө сонгож авснаар өөрийгөө өмгөөлөх эрх нь бас давхар баталгаажиж байгаа юм. Энэ тохиолдолд иргэний эрх зүйн байдлыг дордуулан хохирооход хүргэж байгаа биш эсрэгээрээ давхар хамгаалалттай болох нөхцөл бүрдэж байгаа юм. Хууль тогтоогч эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны явцад хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх хууль ёсыг дээдлэн хэрэгжүүлэх

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5