Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2008-2013/

29 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Улсын Их Хурлын тухай” хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-ийн “Улсын Их Хурал хууль тогтоох бүрэн эрхээ гагцхүү чуулганаар хэрэгжүүлэх бөгөөд Улсын Их Хурлын нэгдсэн хуралдаан болон Байнгын хороодын хуралдааныг бэлтгэн явуулах, хуралдаанаар хууль болон Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл, бусад асуудал хэлэлцэх санал хураалгах, батлах, шийдвэр гаргахдаа Улсын Их Хурлын хуралдааны дэгийг баримтлана” гэсэн заалт, “Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай” хуулийн 16 дугаар зүйлд заасан “Хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл хэлэлцэх журам” болон 18 дугаар зүйлийн 18.1-ийн “Өргөн мэдүүлсэн төслийг Улсын Их Хурлын дарга холбогдох байнгын хороонд шилжүүлэх бөгөөд уг хороо төслийг хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал дүгнэлт, гаргах нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бүх ажлыг хариуцна” 18.2-ын “Энэ хуулийн уг төслийг Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж эхлэхээс 7-оос доошгүй хоногийн өмнө холбогдох Байнгын хороо нийт гишүүдэд хувилж хүргүүлнэ” гэсэн заалтыг тус тус зөрчиж, хэлэлцүүлгийн явцад зарим гишүүд сануулсаар байсан атал Улсын Их Хурлын нэр бүхий гишүүдийн өргөн барьсан хуулийн төслийг хэлэлцэж баталснаараа Монгол Улсын Үндсэн Хуулийн дээрх 2 заалтыг зөрчлөө. Нэгэнт ингэж Үндсэн хууль зөрчиж батлагдсан хууль нь өөрөө бүхлээрээ Үндсэн хуульд харшилсан хууль болох ёстой. Үүгээрээ Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2-ын “...хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэсэн заалтыг Монгол Улсын Их Хурлаас 2007 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр баталсан “Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай” хууль зөрчсөн байгаа тул түүнийг хүчингүй болгуулахаар энэхүү гомдлоо гаргалаа. Маргаж буй хуулийн төслийг хэлэлцэх үеийн материалтай танилцаж байхад энэ асуудлаар хуульд заасан нөхцөл журмын дагуу Улсын Их Хурлын гишүүд ямар нэгэн үйлдэл хийгээгүй, энэ асуудлаар Монгол Улсын Засгийн газар байр сууриа илэрхийлж, саналаа Засгийн Газрын хуралдаанаар хэлэлцээгүй учир өргөн мэдүүлсэн хуульд хавсаргах ёстой холбогдох материалууд нь ч байхгүй байгаагаас гадна Монгол Улсын Их Хурал 2007 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн чуулганаар нэгэнт хэлэлцэн баталсан хуульд нөхөж материал бүрдүүлэх ажил зохион байгуулж байгаа нь Хууль зүй, Дотоод хэргийн сайдын 2007 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 1/3137, Хүнс, Хөдөө аж ахуйн сайдын 2007 оны 12 дугаар сарын 21-ний 1/2714 тоот албан бичгүүдээс тодорхой харагдаж байна.

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5