Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2008-2013/

186 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл салбарын их дээд сургуулийг бодвол анагаахын оюутнууд олон жил суралцаж төгсдөг учраас энэ хугацаанд тэд ихэнх нь гэр бүлтэй болдог) Энэ нь 1990-ээд оноос өмнөх захиргаадлын үеийн Намын Төв Хорооны тогтоол шийдвэрээр эмч, эмнэлгийн ажилтныг нутаг заан томилон ажиллуулдаг байсныг санагдуулах болжээ. - “эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж авах эрхтэй” Иргэд дадлагажигчид итгэл үнэмшилтэй ханддаггүй. Сэжгээр өвдөж, сүжгээр эдгэрдэг хэмээн монгол түмэн ярьдаг билээ. Тэгвэл иргэн хүн лицензгүй эмчид итгэл үнэмшилтэйгээр хандаж чадах болов уу. …Дадлагажигч эмч бүр өдөрт багаар бодоход 20 иргэнд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлдэг ба 2007, 2008 оны байдлаар тэд давхардсан тоогоор 2.4 сая хүн амд нэг болон хоёрдугаар шатлалын эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлсэн гэсэн албан бус тоо байдаг. - “…Хэнийг ч хууль бусаар албадан хөдөлмөрлүүлж болохгүй” Эрүүл мэндийн сайдын 2008 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийн 90 дүгээр тушаалын хавсралтын 1.4-т “Дадлагажигчийн цалинг Засгийн газраас тогтоосон төрийн үйлчилгээний албан тушаалтны цалингийн сүлжээгээр олгох…”, мөн тушаалын 2.2-т: “Дадлагажигчийн цалинг Эрүүл мэндийн сайдын жил бүрийн төсвийн багцанд тусгана” хэмээн тус тус заасан байдаг. Тэгвэл энэ тушаал амьдрал дээр бодитой хэрэгжиж байгаа эсэх нь бас л эргэлзээтэй. Журмын дагуу бол дадлагажигчид ТҮ З (энэ ахлах зэрэгтэй сувилагчийн цалингийн зэрэглэл юм) зэрэглэлийн дагуу тэднийг цалинжуулах ёстой. Гэтэл дадлагажигч нарын цалин харилцан адилгүй байгаа нь эргэлзээ төрүүлж байна. 2008 оны 12 дугаар сарын 02-ны байдлаар 52 дадлагажигчийн цалингийн тодорхойлолт цугларснаас: 5 дадлагажигч огт цалингүй ажилласан, 18 нь тодорхой хугацаанд цалингүй, 4 нь 108000 төгрөг, 10 нь 160000 төгрөг, 15 нь 208000 төгрөгөөр тус тус цалинжсан байна. Саяхныг хүртэл төгсөөд анх ажилд орсон цагаасаа хойш хагас жил гаруй хугацаанд огт цалин хөлс, хоол унааны зардал аваагүйгээр үл барам нийгмийн даатгалын шимтгэлийг дадлагажигч эмч хувиасаа төлж байсан тохиолдол ч бий (5 дадлагажигч эмчийн баримтыг хавсаргав). Тэгвэл Монгол Улсын Үндсэн хуульд хэнийг ч хууль бусаар албадан хөдөлмөрлүүлж болохгүй гэж заасан байдаг. …” гэжээ. Хоёр. Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Улсын Их Хурлын гишүүн Д.Кёкүшюзан Батбаяр Үндсэн хуулийн цэцэд

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5