156 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл зүйлийн 26.2 дахь хэсгийн “…төрийн албаны шалгалт өгч тэнцсэн иргэнийг …” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Жардугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Засаг даргыг тухайн … баг, хорооны Хурлаас нэр дэвшүүлж, … баг, хорооны Засаг даргыг харьяалах сум, дүүргийн Засаг дарга тус тус дөрвөн жилийн хугацаагаар томилно”, Жаран хоёрдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх хэмжээний асуудлыг дээд шатны байгууллага нь шийдвэрлэж үл болно. …” гэснийг зөрчсөн гэх үндэслэлтэй байна. 3. Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.12 дахь заалт, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 9/ дэх заалт, Тавин долдугаар зүйлийн 1, 2, Тавин есдүгээр зүйлийн 1, 2, Жардугаар зүйлийн 1 дэх хэсгийг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 2, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 31, 32 дугаар зүйлийг удирдлага болгон МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН НЭРИЙН ӨМНӨӨС ДҮГНЭЛТ ГАРГАХ нь: 1. Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.12-ын “баг, хорооны Засаг дарга” гэсэн заалт, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсгийн “…төрийн албаны шалгалт өгч тэнцсэн иргэнийг …” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Жардугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Засаг даргыг тухайн … баг, хорооны Хурлаас нэр дэвшүүлж, … баг, хорооны Засаг даргыг харьяалах сум, дүүргийн Засаг дарга тус тус дөрвөн жилийн хугацаагаар томилно”, Жаран хоёрдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх хэмжээний асуудлыг дээд шатны байгууллага нь шийдвэрлэж үл болно. …” гэснийг тус тус зөрчсөн байна. 2. Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.12ын “баг, хорооны Засаг дарга” гэсэн заалтыг, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсгийн “…төрийн албаны шалгалт өгч тэнцсэн иргэнийг …” гэснийг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг үндэслэн 2009 оны 3 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн түдгэлзүүлсүгэй.
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5