Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2008-2013/

44 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасагт “Цагаан бүрд” ХХК-ний захирал Д.Тунгалаг нарын 4 хүнд /БНХАУ-ын иргэд/ Эрүүгийн хуулийн 200 дугаар зүйлийн 200.3-т зааснаар эрүү үүсгэн шалгалт хийжээ. Эрүүгийн 20723299 тоот Д.Тунгалаг нарт холбогдох хэргийн шалгалтаар ард иргэд болон мал хөрөнгөнд 51 сая төгрөгний хохирол хорт бодисыг хууль бусаар хэрэглэснээс үүссэн нь тогтоогдож, яллах дүгнэлт үйлдүүлэх саналтайгаар хэргийг прокурорт шилжүүлсэн байна. Мөн Улсын мөрдөн байцаах газрын 5 дугаар хэлтэст Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын нутаг Цагаан цахир гэдэг газар “Цагаан цахир Гоульд”-ын хаягдлын далангаас цианиттай ус урсаж ямаа үхлээ гэсэн мэдээллээр Эрүүгийн хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-т зааснаар 2006 оны 10 дугаар сарын 31-нд эрүү үүсгэн шалгажээ. Эрүүгийн 20603319 тоот БНХАУ-ын иргэн, Хау Шин Ян, Чой Юн Хэ нарт холбогдох эрүүгийн хэргийг шалгахад цианит, амонит, хар тугалга уурхайн хаягдал усанд илэрч түүнээс 64 ямаа хордож үхсэн нь шалгалтаар тогтоогдсон тул яллах дүгнэлт үйлдүүлэх саналтайгаар хэргийг прокурорт шилжүүлсэн байна... гэжээ. ҮНДЭСЛЭЛ: 1. Монгол Улсын Засгийн газрын 2007 оны 65 дугаар тогтоолоор Засгийн газрын 2006 оны 296 дугаар тогтоолын 1 дэх заалтад Дорнод аймаг дахь Баянхошууны боомт, Сүхбаатар аймаг дахь Бичигтийн боомтыг “химийн хорт болон аюултай бодисыг улсын хилээр нэвтрүүлэх” боомтын жагсаалтад оруулсан нь Монгол Улсын Засгийн газрын эрх хэмжээний асуудал бөгөөд Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 2/, Гучин наймдугаар зүйлийн 1, Гучин наймдугаар зүйлийн 2-ын 4/, Гучин наймдугаар зүйлийн 2-ын 7/ дахь заалтыг тус тус зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна. 2. Дээрх боомтуудаар химийн онц аюултай хорт бодис цианит натри, мөнгөн ус нэвтрүүлсэн гэх үндэслэл, нотолгоо тогтоогдохгүй байна. 3. Өргөдөл гаргагчаас хуралдааны явцад гаргасан нэмэлт шаардлагын талаар Үндсэн хуулийн цэц урьдчилан шалгалт хийж маргаан хянан шалгах ажиллагаа үүсгээгүй тул дүгнэлт гаргах боломжгүй гэж үзэв. Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгийн заалтыг удирдлага

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5