Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2008-2013/

139 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл талаар энэ хуульд заасан эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас Улсын Их Хуралд ирүүлсэн саналыг судалж санал нэгдсэн дүгнэлт гаргаж чадахгүй бол тус асуудал Байнгын хорооны болон чуулганаар хэлэлцэх боломжгүй байхаар хуульчилжээ. Өөрөөр хэлбэл, дэд хорооны гишүүдээс Улсын Их Хурлын гишүүнийг түдгэлзүүлэх эсэх асуудлаар татгалзсан, түдгэлзсэн, зөвшөөрсөн зэрэг тохиолдолд санал нэгдэж дүгнэлт гаргах боломжгүй болж байна. Ийнхүү санал нэгдсэн дүгнэлтэд хүрч чадахгүй бол Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин есдүгээр зүйлийн 3 дахь хэсгийн “Улсын Их Хурлын гишүүн гэмт хэрэгт холбогдсон тухай асуудлыг Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцэж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэхийг шийдвэрлэнэ” гэсэн заалт хэрэгжих боломжгүй болж, улмаар Улсын Их Хурлын гишүүн гэмт хэрэгт холбогдсон тухай асуудлыг Улсын Их Хурлын чуулганы хуралдаанаар хэлэлцэх эрх зүйн үндэс бүрдэхгүй гацаанд орж, Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь заалтад “… шударга ёс, …хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэж заасныг илтэд зөрчихөд хүргэж, улмаар бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэх талаар ямар нэгэн шийдвэр Улсын Их Хурлаас гаргах нөхцөлгүй болгож байна. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4 дэх хэсэгт “Байнгын хороо эрх хэмжээнийхээ асуудлыг хуралдаанаар хэлэлцэж хуульд өөрөөр заагаагүй бол хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар шийдвэрлэнэ”, мөн 24 дүгээр зүйлд Байнгын хорооны бүрэлдэхүүнд дор дурдсан дэд хороо байгуулж болно гэсэн нь дэд хороо нь Байнгын хорооны нэг хэсэг буюу бүрэлдэхүүн байхаар шууд хуульчлан зааж өгсөн байна. Улсын Их Хурлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.12 дахь хэсэгт “Дэд хороо асуудлыг хуралдаанаар хэлэлцэж оролцсон гишүүдийн олонхийн саналаар шийдвэр гаргана” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин долдугаар зүйлийн 6-д тунхагласан “Улсын Их Хурлын чуулганы болон Байнгын хорооны хуралдааныг гишүүдийн олонхи нь хүрэлцэн ирснээр хүчинтэйд үзэж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар асуудлыг шийдвэрлэнэ” гэсэн заалттай нийцсэн. Энэ утгаараа асуудлыг Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин долдугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар “Улсын Их Хурлын чуулганы болон Байнгын хорооны хуралдааныг гишүүдийн олонхи нь хүрэлцэн ирснээр хүчинтэйд үзэж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5