92 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл хангасан байна” гээд 27.4.3-т “ялгүй байх” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 9 дэх хэсгийн “… төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй”, Хорин нэгдүгээр зүйлийн 3-т “Улсын Их Хурлын гишүүнээр Монгол Улсын хорин таван нас хүрсэн, сонгуулийн эрх бүхий иргэнийг сонгоно” гэсэн заалтыг тус тус зөрчсөн байна. 2. Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4.3 дахь заалт Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2-т “… эрх чөлөө, тэгш байдал нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн”, Арван есдүгээр зүйлийн 1-д “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц … хууль зүйн баталгааг бүрдүүлэх үүрэгтэй” гэсэн заалтуудыг зөрчөөгүй байна. 3. Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4.3 дахь заалтын “ялгүй байх” гэснийг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 4 дэх заалтыг үндэслэн 2008 оны 5 дугаар сарын 14ний өдрөөс эхлэн түтгэлзүүлсүгэй. 4. Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу энэхүү дүгнэлтийг хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор багтаан хэлэлцэж, хэрхэн шийдвэрлэсэн тухай хариу ирүүлэхийг Улсын Их Хуралд уламжилсугай. ДАРГАЛАГЧ Ж.БЯМБАДОРЖ ГИШҮҮД Н.ЖАНЦАН П.ОЧИРБАТ Ж.БОЛДБААТАР Д.МӨНХГЭРЭЛ
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5