Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2008-2013/

195 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл хуулийн 2005 оны 2/03 дугаар дүгнэлтээр хүчингүй болгосон Онцгой албан татварын тухай хуулийн хүчингүй болсон заалтыг татварын хувь хэмжээг нь өөрчлөх замаар агуулгаар нь шууд сэргээсэн байна. Монгол Улсын Их Хурал дээрх Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг баталснаар Монгол Улсын Үндсэн хуулийн Аравдугаар зүйлийн 2, 3 дахь хэсэг, Үндсэн хуулийн Хавсралт хуулийн 6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг тус тус зөрчсөн дахин зөрчсөн төдийгүй Үндсэн хуулийн цэцийн эцсийн шийдвэрийг үл ойшоосон хариуцлагагүй үйлдэл гаргасан байна. Мөн түүнчлэн Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 1.2-д заасан “хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим” болох тухай заалт, Жаран зургадугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг, Жаран долдугаар зүйлийг агуулгаар нь зөрчсөн байх бөгөөд төрийн эрх барих дээд байгууллага нь Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа, илтэд санаатай зөрчсөн шийдвэр гаргаж эх орны үйлдвэрийн болон импортын бараа бүтээгдэхүүнд татварын ялгамжтай, тэгш бус нөхцөл тогтоосноороо Дэлхийн худалдааны байгууллагын гишүүн улс орнуудын өмнө тэр дундаа Монгол Улсад пиво импортлогч гишүүн орнуудын өмнө хариуцлагагүй, хууль тогтоомжийн хувьд тогтворгүй гэсэн сөрөг үр дагавар бүхий үнэлэлтийг авчрахаар үйлдэл гаргасан байна. Дэлхийн худалдааны байгууллагын Тариф, худалдааны ерөнхий хэлэлцээрийн 2 дугаар бүлгийн 3 дугаар зүйлийн 2-т “Хэлэлцэн тохиролцогч аливаа талын нутаг дэвсгэрээс гарал үүсэлтэй, хэлэлцэн тохиролцогч аль нэг өөр талын нутаг дэвсгэрт импортолсон бараанд дотоодын үйлдвэрлэлийн ижил бараанд шууд буюу шууд бус ногдуулдаг татвар, хувь хэмжээнээс илүү хэмжээгээр дотоодын татвар, эсхүл аливаа төрлийн дотоодын хураамжийг шууд буюу шууд бусаар ногдуулахгүй” гэснийг Монгол Улсын Их Хурлаас 2009 оны 3 дугаар сарын 12-ны өдөр баталсан “Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай” хуулийн 1 дүгээр зүйлийн “…, мөн хүснэгтийн 5 дахь заалтын “Импортоор авсан бараа”-нд хамаарах “0.20” гэснийг “0.35” гэж” гэсэн хэсэг шууд зөрчсөн байх бөгөөд Үндсэн хуулийн цэцийн 2005 оны 2/03 дугаар дүгнэлт болон түүнийг хүлээн зөвшөөрсөн Улсын Их Хурлын 2005 оны 36 дугаар тогтоолоор эцэслэн шийдвэрлэгдсэн маргаантай энэхүү мэдээлэл нь хууль зүйн үр дагавар хийгээд агуулгын хувьд адилхан (зөвхөн татварын хувь хэмжээ л өөрчлөгдсөн) болно.

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5