Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2008-2013/

35 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ДҮГНЭЛТ 2008.02.20 Дугаар 02 Улаанбаатар хот Монгол Улсын Засгийн газрын 2007 оны 65 дугаар тогтоол Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхим 15.00 цаг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Бямбадорж даргалж, гишүүдэд Н.Жанцан, П.Очирбат, Ж.Амарсанаа, Д.Наранчимэг /илтгэгч/ нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн даргаар Д.Нарантуяаг оролцуулан Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийв. Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд өргөдөл гаргагч Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны оршин суугч, иргэн Ц.Монгол, Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хорооны оршин суугч, иргэн Ш.Пүрэвсүрэн, Дархан-Уул аймгийн Хонгор сумын 336 иргэнийг төлөөлж Дархан-Уул аймгийн Хонгор сумын иргэн Ж.Дэмчигсүрэн, Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Ашигт малтмал, Газрын тосны Хэрэг эрхлэх газрын дэд дарга О.Даваасамбуу, цэцийн хуралдаанд тайлбар гаргах гэрчээр Гаалийн ерөнхий газрын хэрэг зөрчилтэй тэмцэх хэлтсийн дарга Д.Довчинсүрэн, Улсын мэргэжлийн хяналтын газрын байгаль орчин, геологи уул уурхай, цацрагийн хяналтын газрын дарга Б.Саран, Хүний эрхийн үндэсний комиссын ахлах референт Г.Нарантуяа нар оролцов. Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар “Тогтоолд нэмэлт оруулах тухай” Засгийн газрын 2007 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 65 дугаар тогтоол нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5