Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2008-2013/

69 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл нийгмийн хөгжлийн үндсэн чиглэлийг тодорхойлж, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, улсын төсөв, түүний гүйцэтгэлийн тайланг батлах” гэсэн хэм хэмжээг тус тус зөрчсөн байна. Иймд Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн “Монгол Улсын Их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль”-ийн 8 дугаар зүйлийн 8.1.4, 8.1.5 дахь заалтуудыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ. Хоёр. Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилогдсон Улсын Их Хурлын гишүүн Э.Бат-Үүл, Д. Дондог нар Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн тайлбартаа: “... Улсын Их Хурлаас 2007 оны 10 дугаар сарын 11-ний өдөр баталсан Монгол Улсын Их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.4, 8.1.5 дахь заалт Монгол Улсын Үндсэн хуулийн зарим заалтыг зөрчсөн тухай Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны иргэн Б.Лхагважав, Б.Баярсайхан нарын Үндсэн хуулийн цэцэд хандаж гаргасан өргөдөлтэй танилцаад дараахь тайлбарыг гаргаж байна. Аливаа улс оронд “нийгмийн ашиг сонирхол болон өөрсдийн /хувийн/ үзэл бодлын үүднээс сайн дураараа эвлэлдэн нэгдэж” нам байгуулах үйл ажиллагаа нь тухайн нийгмийн улс төрийн үйл ажиллагааны үндсэн хэлбэр байдаг. Тийм ч учраас 2005 онд батлагдсан Улс төрийн намын тухай Монгол Улсын хуулийн 4.1-д “Нам нь Монгол Улсын Үндсэн хуульд заасны дагуу нийгмийн ашиг сонирхол болон хувийн үзэл бодол, улс төрийн үйл ажиллагаа явуулах зорилгын үүднээс сайн дураараа эвлэлдсэн Монгол Улсын иргэдийн нэгдэл мөн” гэж тодорхойлсон. Энэ нь аливаа намын гол зорилго нь засгийн эрхийг барихын төлөө үйл ажиллагаа байдаг. Ялангуяа улс төрийн намын сонгуулийн мөрийн хөтөлбөр нь нийт иргэн, улсын ашиг сонирхлыг хамгаалсан, нийгмийн амьдралын төлөө юу хийж чадах тэр бүхнийгээ төлөвлөн дэвшүүлэн тавьдаг. Тухайн намын энэхүү мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн төлөө ард түмнийгээ төлөөлөн парламентын гишүүн ажиллах шаардлагатай болдог. Энэ агуулгаар аваад үзэхэд сонгогч нэр дэвшигчийг дэмжиж санал өгч байгаа ч тэр нэр дэвшигчийн харьяалах намын мөрийн хөтөлбөрийг дэмжиж байгаа хэрэг гэж үздэг. Тухайн нам нь Монгол Улсын хууль тогтоомж, үндэсний эрх ашигт нийцсэн өөрийн үзэл баримтлал, үйл ажиллагааны зарчим, эрхэм зорилго, тэдгээрийг хэрэгжүүлэх үндсэн арга замыг тодорхойлсон

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5