Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2008-2013/

109 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ДҮГНЭЛТ 2008.10.29 Дугаар 08 Улаанбаатар хот Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 418 дугаар зүйлийн 418.2 дахь хэсэгт “…шүүхийн шийдвэрт гомдол гаргахгүй” гэж заасан нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхим 12.45 цаг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг Цэцийн дарга Ж.Бямбадорж даргалж, гишүүн Н.Жанцан, Д.Наранчимэг, Ц.Сарантуяа /илтгэгч/, Д.Мөнхгэрэл нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн даргаар С.Энхтуулыг оролцуулан Цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийв. Цэцийн хуралдаанд өргөдөл гаргагч Нийслэлийн Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны оршин суугч, иргэн Н.Манлайбаатар, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны оршин суугч, иргэн Б.Цэнд-Аюуш, Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ нар оролцлоо. Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 418 дугаар зүйлийн 418.2 дахь хэсэгт “…шүүхийн шийдвэрт гомдол гаргахгүй” гэсэн нь Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14/ дэх заалтын “…шүүхийн шийдвэрийг давж заалдах…эрхтэй…” гэснийг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцэв.

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5