176 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Түүнчлэн Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 3 дугаар бүлэгт нутгийн өөрөө удирдах байгууллага буюу Хурал, тэргүүлэгчид, Хурлын дарга, тэдгээрийн бүрэн эрхийн хүрээнд шийдвэрлэх асуудлуудыг нарийвчлан зааж өгсөний зэрэгцээ эрх үүргээ хэрэгжүүлэхдээ гаргасан шийдвэр нь Монгол Улсын хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан Монгол Улсын Засгийн газрын шийдвэрт харшлахгүй байх учиртайг мөн адил хуульчилсан. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.4, 25.5-д “Хурлаас гаргасан тогтоол бусад шийдвэр нь хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрт нийцээгүй бол түүнийг тухайн, эсхүл дээд шатны Хурал хүчингүй болгоно”, “Аймаг, нийслэлийн Хурлын шийдвэр нь хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрт нийцээгүй бол түүнийг Улсын Их Хурал өөрчлөх буюу хүчингүй болгох эрхтэй” гэж заасан нь нутгийн өөрөө удирдах байгууллагыг Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчсөн шийдвэр гаргахаас хамгаалсан зохицуулалт болсон. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.4-д заасан “…дээд шатны хурал хүчингүй болгоно” гэсэн нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 3 дугаар бүлэгт нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх хэмжээнд хамаарах асуудлыг шийдвэрлэж буй хэрэг бус харин нэгэнт гаргасан шийдвэрийг Монгол Улсын хууль тогтоомжид нийцүүлэх хөшүүрэг юм. …” гэсэн байна. Гурав. Үндсэн хуулийн цэц энэхүү маргааныг 2009 оны 3 дугаар сарын 11-ний өдөр Дунд суудлын хуралдаанаар хянан шийдвэрлэж 02 дугаар дүгнэлт гаргасан байна. Үүнд: Дүгнэлтийн үндэслэх хэсгийн 2 дахь заалтад: “Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.4 дэх хэсгийн “Хурлаас гарсан тогтоол, бусад шийдвэр нь хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрт нийцээгүй бол түүнийг тухайн, эсвэл дээд шатны Хурал өөрчлөх буюу хүчингүй болгоно”; мөн зүйлийн 25.5 дахь хэсэгт “Аймаг, нийслэлийн Хурлын шийдвэр нь хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрт нийцээгүй бол түүнийг Улсын Их Хурал өөрчлөх буюу хүчингүй болгох эрхтэй” гэсэн заалтууд холбогдох засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн Хурал, Улсын Их Хурал нь өөрөө удирдах байгууллагын
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5