Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2008-2013/

154 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл гадна харьяалах нутаг дэвсгэртээ төрийн удирдлагыг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий засаг төрийн төлөөлөгч гэдэг утгаараа төрийн албаны тодорхой шалгуурыг хангасан байх нь зүйтэй гэж үзсэн юм. … Иймд дээр дурдсан нөхцөл байдал болон дараахь үндэслэлээр Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.12 дахь заалт, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэг нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна. 4. Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 9-д заасан “шууд буюу төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан төрийг удирдах хэрэгт оролцох эрхтэй. Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй. Сонгох эрхийг арван найман наснаас эдэлнэ. Сонгогдох насыг төрийн зохих байгууллага, албан тушаалд тавих шаардлагыг харгалзан хуулиар тогтооно” гэснийг зөрчсөн гэсэн талаар: …Монгол Улсын Үндсэн хуулийн Жардугаар зүйлийн 2-т… заасны дагуу баг, хорооны Засаг дарга нь иргэдийн Нийтийн Хурлаас нэр дэвшин, харьяалах сум, дүүргийн Засаг даргаас томилогддог зарчим хэвээр хадгалагдаж байгаа болно. Иймд тухайн орон нутгийн баг, хорооны иргэдийн Нийтийн Хурал зохих шаардлагыг хангасан иргэнийг нэр дэвшүүлэх эрх нь нээлттэй байгаа юм. … 5. Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран хоёрдугаар зүйлийн 2-т “Нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх хэмжээний асуудлыг дээд шатны байгууллага нь шийдвэрлэж үл болно…” гэснийг зөрчсөн гэсэн талаар: Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т “Баг, хорооны Засаг даргад тухайн нэгжийн нийтийн Хуралд оролцож байгаа иргэд төрийн албаны шалгалт өгч тэнцсэн иргэнийг аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргад тухайн Хурал дахь нам, эвслийн бүлэг, эсхүл Хурлын төлөөлөгч тус тус нэр дэвшүүлэх эрхтэй бөгөөд уг Хурлын хуралдаанд оролцсон иргэд, төлөөлөгчдийн олонхийн буюу 50-иас дээш хувийн санал авсан нэр дэвшигчийг томилуулахаар томилох эрх бүхий албан тушаалтанд санал болгоно” гэж заасан нь Үндсэн хуулийн Жаран хоёрдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх хэмжээний асуудлыг дээд шатны байгууллага нь шийдвэрлэж үл болно” гэж заасныг зөрчиж буй асуудал биш бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.9–д заасны дагуу Төрийн албаны төв байгууллага нь “төрийн

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5