Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2008-2013/

190 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл дараахь өөрчлөлт орсон. 2007 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар 17 дугаар зүйлийн 17.3.1 дэх заалтад анагаах ухааны боловсрол олгох сургуулийг их эмчээр төгсөгчид нь өрх, сум, тосгон, сум дундын эмнэлэгт эхний жилд, аймаг, хот, дүүргийн нэгдсэн эмнэлэг, дүүргийн эрүүл мэндийн төв, бүсийн оношилгоо, эмчилгээний төв, нүүр ам судлал, уламжлалт анагаах ухааны чиглэлээрх хувийн хэвшлийн эмнэлэгт хоёр дахь жилдээ тус тус дадлагажигчаар ажиллах гэж өөрчлөн найруулсан. …2007 оны төгсөлтөөс эхлэн төгсөгчдийг дадлагажигчаар ажиллуулж байна. Дадлагажигч эмчийг Засгийн газрын 2007 оны 354 дүгээр тогтоолын хавсралт дахь сүлжээний ТҮЭМ-3 зэрэглэлээр цалинжуулж байгаа. …сар бүр 208691 төгрөг олгож байна. 2008 онд өрхийн эмнэлэгүүдийн санхүүжилтэд өөрчлөлт орсоноос нийслэлийн хэмжээнд дадлагажигч эмч нарт цалинг хугацаанд нь өгөөгүй тохиолдол гарсан боловч цалинг бүрэн нөхөж олгосон. 2009 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн байдлаар Хөвсгөл аймгаас бусад эрүүл мэндийн газарт харъяалагдаж буй дадлагажигчийн цалинг бүрэн шилжүүлээд байна. 2007 оны төгсөлтийн 433 дадлагажигч эмчээс 144 нь, 2008 оны төгсөлтийн 610 дадлагажигч эмчээс 186 нь нийслэлд ажиллаж байна. Дадлагажигч нар эмчлэх эрхийн зөвшөөрөлгүй атлаа эмчлэх эрхийн зөвшөөрөлтэй их эмчийн үзүүлэх эмчилгээ, үйлчилгээг үзүүлж байгаа талаар гомдол, санал үйлчлүүлэгчдээс ирээгүй болно. Эрүүл мэндийн сайдын 2008 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 90 дүгээр тушаалаар батлагдсан “Дадлагажигч эмчийн ажиллах журам”-ын 7.1-д дадлагажигч нь дадлагажуулагчийн удирдлага дор эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг үзүүлж, эмчлэгч эмчийн хэмжээнд оношлогоо, эмчилгээний талаар шийдвэр гарган хянуулж, баталгаажуулна, 7.2-т зайлшгүй шаардлагаар бие даан ажиллах тохиолдолд бусад дадлагажуулагч эмчээс зааварчилга авч ажиллана гэсэн заалтын дагуу дадлагажигч нь үйл ажиллагаагаа явуулж байна. Дэлхийн ихэнх улс оронд анагаах ухааны сургууль төгссөн их эмчийг тодорхой хугацаанд дадлага хийлгэж байж, эмчлэх эрхийн зөвшөөрөл өгч эмнэлэгт ажил эрхэлдэг туршлага байдаг” гэжээ. Дөрөв. Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааны явцад өргөдөл гаргагч нь Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 2, Арван зургадугаар зүйлийн 18/ дахь заалтын холбогдох хэсгийг зөрчсөн гэсэн шаардлагаасаа татгалзаж, Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 2/ дахь заалтын “эрүүл, аюулгүй орчинд амьдрах

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5