90 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл байгаагүй”, түүнчлэн “ял шийтгэгдэж байсан боловч Эрүүгийн хуулийн 78.2-т заасны дагуу ялгүй болсон, мөн хуулийн 78.3-т заасны дагуу ялгүйд тооцогдсон байх” ойлголтуудыг багтаасан. Гэтэл, 1. Улсын дээд шүүх 2008 оны 3 дугаар сарын 31-ний өдөр гаргасан тайлбартаа мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.4.3-т заасан “ялгүй байх” гэдгийг “..үүнийг өмнө нь огт “ял шийтгүүлж байгаагүй” гэж ойлгон хэрэглэнэ” гэж тайлбарласан; 2. Улсын дээд шүүхээс мөн оны 5 дугаар сарын 6-ны өдөр Улсын Их Хурлын даргад ирүүлсэн албан бичигт “Улсын Их Хурлын гишүүнд нэр дэвшигчид “ялгүй байх” шаардлагыг Улсын дээд шүүх тайлбараараа биш харин Улсын Их Хурал хуулиар тогтоосон тул Үндсэн хууль, Сонгуулийн тухай хуулийн бусад заалтад байхгүй энэ шалгуур хүний сонгогдох эрхийг зөрчсөн байх магадлалтай” гэсэн; 3. Улсын дээд шүүхийн энэхүү тайлбар нь Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн үзэл баримтлал, агуулгатай зөрчилдсөн тайлбар болсон гэж хууль тогтоогч үзэж байгаа. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 2-т “…Улсын дээд шүүхийн тайлбар хуульд харшилбал хуулийг дагаж биелүүлнэ” гэж заасан боловч Улсын дээд шүүхийн дээр дурдсан тайлбар хүчин төгөлдөр байгаа нь Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд байгаа “ялгүй байх” гэсэн ойлголтыг эрх зүйн цоо шинэ ойлголт, хэм хэмжээ болгож хууль санаачлагчийн үзэл баримтлалаас өөрөөр хэрэглэх болгож байна. Иймд Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 27.4.3 дахь заалт нь өргөдөл гаргагчдын өргөдөлдөө дурдсан “нэр дэвшигчдийн эрх зүйн байдлыг дордуулсан” гэж үзэх үндэслэлийг үгүйсгэхгүй байна” гэжээ. Дөрөв. “Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай” Монгол Улсын Дээд шүүхийн 2008 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 16 дугаар тогтоолд: “…12. Хуулийн 27 дугаар зүйлийн 27.4.3-т заасан “ялгүй байх” гэдгийг Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлд заасан “ялгүйд тооцох”, “ялгүй болох” гэсэн ойлголтуудтай адилтгаж үзэх үндэслэлгүй тул үүнийг өмнө нь огт ”ял шийтгүүлж байгаагүй” гэж ойлгон хэрэглэнэ” гэжээ.
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5