Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2008-2013/

120 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Гэтэл шүүхийн шийдвэр гүйцэтгэх үүрэг бүхий төрийн байгууллага болох Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, түүний албан тушаалтан хуульд заасан чиг үүргийнхээ дагуу үйл ажиллагаа явуулснаас үүсэх “урамшуулал”-ын төлбөрийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.2-т зааснаар “төлбөр авагч” иргэн, хуулийн этгээдээс гаргуулахаас зохицуулсан нь төр, түүний байгууллага “хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэхийг иргэнийхээ өмнө хариуцах” үүргийг биелүүлэхгүй байх нөхцөлийг бүрдүүлсэн. Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр нь эрх зүйн үр дагаврыг бий болгодог бөгөөд тухайлбал иргэний эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр зохигчдод өмчлөх эрх үүсгэх, бий болгох эрх зүйн үр дагавар бий болгож болно. Энэ тохиолдолд төлбөр авагчид шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон цагаас өмчлөх эрх үүссэн байж болох ба төлбөр төлөгч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийдвэрийг албадан биелүүлнэ. Гэтэл, энэхүү шийдвэрийг албадан биелүүлэхдээ төлбөр авагчийн шүүхийн шийдвэрийн дагуу бий болсон өмчлөх эрхийг хязгаарлан, шүүхийн шийдвэр гүйцэтгэгчийн урамшууллыг төлбөрт гаргуулсан мөнгөн болон эд хөрөнгийн үнийн дүнгээс гаргуулахаар зохицуулсан нь Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 1-т заасныг зөрчсөнөөс гадна Тавдугаар зүйлийн 2-т “Төр… өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална” гэж заасныг шууд бусаар зөрчжээ. Тодруулбал, хүчин төгөлдөр бүхий Монгол Улсын нэрийн өмнөөс гарсан шүүхийн шийдвэрийн дагуу төлбөр авагчид эрх зүйн үр дагавар үүссэн байхад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар төлбөр авагчаас төлбөрт гаргуулсан мөнгөн болон эд хөрөнгийн үнийн дүнгээс гаргуулахаар зохицуулсан нь төрд хүний эрх, эрх чөлөөг хангахуйц хууль зүйн баталгааг бүрдүүлэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргээ биелүүлэхгүйгээр, хүний өмчлөх эрхийг хязгаарлах, хөндөх боломжийг олгосон байна. Энэ утгаараа маргааны хамаарлын хувьд энэхүү халдлага нь Үндсэн хуулиар хамгаалагдсан хүний өмчлөх эрхийг зөрчсөн гэж үзэж байгаа болно. Шүүхийн шийдвэрийг хэрвээ иргэн, хуулийн этгээд сайн дураар биелүүлээгүй тохиолдолд хуульд заасан үндэслэл журмын дагуу албадан биелүүлэх нь төрийн чиг үүрэг бөгөөд албадан биелүүлсэнтэй холбоотой “урамшууллын” төлбөрийг төр “өөрөө” биш төлбөр авагч иргэн, хуулийн этгээд хариуцах ёсгүй. Учир нь төр хүний эрх, эрх чөлөөг хангахуйц хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлсний үндсэн дээр хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүрэгтэй, энэхүү

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5