Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2008-2013/

36 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцэв. Нэг. Иргэн Ц.Монгол, Ш.Пүрэвсүрэн болон нэр бүхий 336 иргэн Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн өргөдөлдөө: “Монгол Улсын Засгийн Газрын “Тогтоолд нэмэлт оруулах тухай” 2007 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 65 дугаар тогтоол нь Монгол Улсын Үндсэн Хуулийн Арван зургадугаар зүйлийн 2-т заасан “Монгол Улсын иргэн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй” гэсэн заалтыг зөрчсөнийг тогтоолгох, Засгийн Газар нь энэхүү тогтоолыг гаргахдаа уг боомтуудыг мэргэжлийн боловсон хүчнээр болон зориулалтын техник, тоног төхөөрөмжөөр хангаагүй нь Монгол Улсын хилээр их хэмжээний, онц аюултай химийн хор /цианит натри, мөнгөн ус зэрэг/ хяналтгүйгээр нэвтрэх нэг нөхцөлийг бүрдүүлсэн байна.” гэжээ. Хоёр. Монгол Улсын Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын дэд дарга О.Даваасамбуу Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн тайлбартаа: ...2006 оны 5 дугаар сарын 25-ны өдөр батлагдсан “Химийн хорт болон аюултай бодисын тухай хууль”-ийн 15.3 дахь заалтыг үндэслэн Засгийн газар 2006 оны 296 дугаар тогтоолоороо “химийн хорт болон аюултай бодисыг улсын хилээр нэвтрүүлэх боомтын жагсаалт”-ыг баталсан. Энэ жагсаалтанд Дорноговь аймаг дахь Замын-Үүд, Сэлэнгэ аймаг дахь Алтанбулагийн боомт, мөн аймгийн нутаг дахь Сүхбаатарын боомт, “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлын шалган нэвтрүүлэх боомтууд орсон байна. Дээрх тогтоол батлагдсанаар алслагдсан бүс нутгуудад үйл ажиллагаа явуулж буй, үйл ажиллагаандаа зайлшгүй химийн бодис хэрэглэх шаардлагатай компаниудын хувьд дараах хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн. Тухайлбал, Монгол Улсын Засгийн газрын баталсан Бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу Дорнод аймгийн Тамсаг сав газарт үйл ажиллагаа явуулж буй, “Петро-Чайна Дачин Тамсаг (Монгол)” ХХКийн өрөмдлөг, цооногийн туршилтын үйл ажиллагаанд шаардагдах химийн бодисыг зөвхөн Замын-Үүдийн боомтоор импортлох болсон: - “ПетроЧайна Дачин Тамсаг (Монгол)” ХХК 2006 онд 1200 тонн химийн бодисыг Баянхошуу, Бичигтийн боомтоор тээвэрлэхэд 262 200 ам.доллар зарцуулж байсан бол тус компани 2007 онд хайгуулын ажлаа эрчимжүүлж, хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлсэнтэй холбогдон

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5