31 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл байсан Онцгой албан татварын хуулийн төсөлд хамаарах бичгүүд байна. Иймд Онцгой албан татварын тухай хуулийн төслийг боловсруулж, өргөн мэдүүлэхдээ Хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх журмын тухай хуулийн 3.1.4, 16 дугаар зүйл, 18.10, 18.11, 18.14, 20.3.5-д заасныг зөрчөөгүй гэж үзэж байна. Дээр дурдсан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23.5 дахь хэсэгт заасан “төслийн анхны хэлэлцүүлгээр дэмжигдсэн зарчмын зөрүүтэй санал нь бусад хуулийн заалттай зөрчилдвөл Байнгын хороо эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэхдээ холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг хамтад нь хэлэлцүүлж болно” гэж заасны дагуу Монгол Улсын 2008 оны төсвийн тухай хуулийн төслийн хэлэлцүүлэгтэй хамтад нь хэлэлцүүлэх үүднээс Төсвийн байнгын хороо Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг 2007 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцсэн бөгөөд улмаар мөн хуулийн 16.3 дахь хэсэгт заасны дагуу 2007 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр анхны хэлэлцүүлгээр нь баталсан юм. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн 23.5 дахь хэсэг нь аливаа хуулийн төслийг хэлэлцэх явцад дэмжигдсэн санал, бусад хуультай зөрчилдвөл холбогдох хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг хуулийн уялдаа холбоог хангах, бусад хуультай зөрчилдсөн хууль батлахгүй байх шаардлагын үүднээс эхний хуулийн төсөлтэй хамт хэлэлцүүлж, батлах асуудлыг зохицуулсан байдаг. Түүнчлэн Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 33.5-д заасны дагуу Монгол Улсын төсвийн тухай хуулийг өмнөх оны 12 дугаар сарын 1-ний дотор багтаан баталдаг тул Монгол Улсын 2008 оны төсвийн тухай хуулийг 2007 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр баталж, ингэхдээ хуулийн төслийн нэг дэх хэлэлцүүлгээр дэмжигдсэн саналын дагуу Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хамт хэлэлцүүлэн батлуулсан байх тул Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн, батлахдаа Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 16.1, 18.1, 18.2 дахь хэсгийг зөрчөөгүй гэж үзэж байна. Иймээс Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурал хэлэлцэн батлахдаа Үндсэн
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5