Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2008-2013/

41 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл болон аюултай бодисыг улсын хилээр нэвтрүүлэх боомтын жагсаалтыг Монгол Улсын Засгийн Газрын 296 дугаар тогтоолоор баталсан байна. Тэдний үзэж буйгаар Засгийн Газрын 2007 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 65 дугаар тогтоол Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчиж байгаа бол үүнтэй ижил утга бүхий улсын хилээр химийн хорт болон аюултай бодисыг нэвтрүүлэх тухай бусад тогтоолуудыг хэрхэн үзэх вэ гэдэг асуудал гарч ирэх болно. Байгууллага, хувь хүний хууль бус үйл ажиллагаанаас буй болсон нийгэм, ард иргэдэд аюултай хор уршиг бий болсон тэр хоёрын хоорондох бодит холбоог шалтгаант холбоо гэж үздэг бөгөөд өргөдөлд дурьдсан Засгийн газрын тогтоол гарснаар Дархан-Уул аймгийн Хонгор сумын иргэд хохирсон гэж үзэх хоёрын хооронд шууд шалтгаант холбоо байхгүй байна. Тэгээд ч Хонгор суманд тархсан гэх цианит натри, мөнгөн ус мэтийн химийн хорт бодисууд нь тогтоолд дурьдсан хоёр боомтоор огтоос орж ирээгүй болох нь Датамо ХХК Тамсагийн сав газарт газрын тосны үйл ажиллагаанд ашиглах химийн бодисыг жагсаалт, бусад баримтуудаас тодорхой болно. Цианит натри, мөнгөн ус зэрэг нь алтыг цэвэршүүлэх зориулалттайгаар хэрэглэдэг химийн бодис тул газрын тос олборлолтонд ашиглагддаггүй. Монгол Улсын Засгийн Газрын баталсан “Бүтээгдэхүүн хуваах гэрээ”-ний дагуу Дорнод аймгийн Тамсагийн сав газарт газрын тосны хайгуул, олборлолт, тээвэрлэлт, экспортын “ПетроЧайна Дачин Тамсаг (Монгол)” ХХК нь үйл ажиллагаагаа явуулж байна. “ПетроЧайна Дачин Тамсаг (Монгол)” ХХК нь 2007 онд хөрөнгө оруулалтаа 140 сая ам.доллар хүртэл нэмэгдүүлж, хайгуул, үнэлгээний 100 гаруй цооног өрөмдөхөөр төлөвлөсөн бөгөөд химийн бодисын хэрэгцээ 2006 оныхоос 3 дахин өсөхтэй холбоотой Дорнод аймгийн Матад, Халхгол сумдын нутаг дахь газрын тосны хайгуулын талбай хүртэл Баянхошуу, Бичигтийн боомтуудаар импортлоход тээвэрлэлт 200 орчим км замыг туулдаг бол Замын-Үүдийн боомтоор нэвтрүүлэхэд 700-800 км болж, тээврийн зардал нь 8-9 дахин өсөхөд хүрэх тооцоо гарчээ. Тус компанийн 2007 онд ашиглах нийт химийн бодисыг Замын-Үүдийн боомтоор импортлоход 1,951,000 ам.долларын тээврийн зардал гарах байсан бол нэр бүхий хоёр боомтуудаар оруулахад тээвэрлэлтэд 786500 ам.долларын зардал гарч өртөгт тосоор нөхөгдөх зардлын хэмжээ 1,2 сая орчим ам.доллараар хэмнэгдэх юм. Уг өртөгт тосоор нөхөгдөх зардал нь Монгол Улсын Засгийн газарт ногдох тосоор эргэн төлөгддөг. Баянхошуу, Бичигтийн боомтуудаар химийн бодисыг

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5