Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2008-2013/

23 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл албан тушаалтныг огцруулах, эгүүлэн татах үндэслэлтэй гэж гаргасан Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт гармагцаа хүчин төгөлдөр болж шууд хэрэгждэг, дүгнэлтийг үндэслэн тухайн албан тушаалтан огцорч байх ёстой гэж тайлбарлажээ. Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 4-т “Хууль зарлиг, Улсын Их Хурал, Ерөнхийлөгчийн бусад шийдвэр, Засгийн газрын шийдвэр, Монгол Улсын олон улсын гэрээ нь Үндсэн хуульд нийцээгүй гэж Үндсэн хуулийн цэц шийдвэр гаргавал зохих хууль зарлиг, батламж хүчингүй болно” гэжээ. Эндээс үзэхэд Цэц шийдвэр гаргасан тохиолдолд холбогдох Үндсэн хуулийн зөрчилтэй эрх зүйн акт хүчингүй болох бөгөөд харин Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 2-т заасанчлан Цэц дүгнэлт гаргаж байгаа тохиолдолд Үндсэн хуульд нийцээгүй гэж Цэц үзсэн хууль, бусад шийдвэр хүчингүй болдоггүй билээ. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулийн цэц дүгнэлтээрээ аливаа хууль тогтоомжийг хүчингүй болгодоггүй. Иймд Үндсэн хуулийн үзэл баримтлалын дагуу Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 4-т заасан Улсын Их Хурлын даргыг огцруулах, Улсын Их Хурлын гишүүнийг эгүүлэн татах, бусад албан тушаалтныг огцруулах үндэслэлтэй талаар Цэцийн гаргасан дүгнэлт нь эцсийн шийдвэр биш байна. Улсын Их Хурлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6.5, 10 дугаар зүйлийн 10.2.4 дэх заалтын “...Улсын Их Хурал хүлээн авсан” гэсэн хэсэг нь Үндсэн хуулийн Жаран долдугаар зүйлийг зөрчөөгүй гэж үзэж байна. 3. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2.9, 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсэг, 38 дугаар зүйлийн 38.2 дэх хэсэг тус тус Монгол Улсын Үндсэн хуулийн зарим заалтыг зөрчөөгүй талаар: Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 3 нь хууль, зарлиг, Улсын Их Хурал Ерөнхийлөгчийн бусад шийдвэр, Засгийн газрын шийдвэр, Монгол Улсын олон улсын гэрээ, ард нийтийн санал асуулга, Улсын Их Хурал, түүний гишүүний ба Ерөнхийлөгчийн сонгуулийн талаар сонгуулийн төв байгууллагын гаргасан шийдвэр тус тус Үндсэн хуульд нийцэж байгаа эсэхээр оруулсан дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрөөгүй бол Үндсэн хуулийн цэц дахин хянан үзэж эцсийн шийдвэр гаргах тухай заалт юм. Харин өргөдөл гаргагчийн бичсэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2.9, 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсэг, 38 дугаар зүйлийн 38.2 дахь хэсэг нь бүгд албан тушаалтан Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлаар Үндсэн хуулийн цэцийн гаргасан дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурал хэрхэн шийдвэр гаргах процессыг

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5