147 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл чуулганы үеэр хүлээн авсан бол 7 хоногийн дотор, чуулганы чөлөө цагт хүлээн авсан бол ээлжит болон ээлжит бус чуулган эхэлснээс хойш 5 хоногийн дотор Хууль зүйн болон холбогдох Байнгын хороо хэлэлцэж санал, дүгнэлт гаргана” гэж заасан байдаг. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцээс Монгол Улсын Их Хуралд удаа дараа албан бичиг явуулан хуулийн дагуу уг асуудлыг хэлэлцэн хариу ирүүлэхийг сануулсан. Гэтэл Улсын Их Хурал Үндсэн хуулийн цэцийн 2008 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 10 дугаар дүгнэлтийн талаар тодорхой шийдвэр гаргалгүй 6 сар орчим хугацаа өнгөрсөн бөгөөд Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйл, мөн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 4 дэх хэсэг болон дээр дурьдсан хуулийн заалтууд зөрчигдөхөд хүрсэн тул Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2/ дахь заалтад зааснаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн даргын 2009 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 11 дүгээр тогтоолоор Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдааныг хийхээр шийдвэрлэсэн болно. ҮНДЭСЛЭЛ: 1. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.7 дахь хэсгийн “…санал нэгдсэн дүгнэлт гарган…” гэсэн нь Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “Ардчилсан ёс, шударга ёс, …, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн”; мөн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна”; мөн хуулийн Хорин долдугаар зүйлийн 6 дахь хэсгийн “Улсын Их Хурлын чуулганы болон Байнгын хорооны хуралдааныг гишүүдийн олонхи нь хүрэлцэн ирснээр хүчинтэйд үзэж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар асуудлыг шийдвэрлэнэ. ...”; Хорин есдүгээр зүйлийн 3 дахь хэсгийн ”Улсын Их Хурлын гишүүн гэмт хэрэгт холбогдсон тухай асуудлыг Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцэж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэхийг шийдвэрлэнэ. ...” гэсэн заалтыг тус тус зөрчсөн гэсэн Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2008 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 10 дугаар дүгнэлт нь үндэслэлтэй байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйл, Жаран зургадугаар зүйлийн 4, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2/, мөн хуулийн 31, 32 дугаар зүйлийг удирдлага болгон
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5