159 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ 2009.03.12 Дугаар 24 Төрийн ордон, Улаанбаатар хот Үндсэн хуулийн цэцийн 2009 оны 01 дүгээр дүгнэлтийн тухай Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.3 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь: 1. Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.12 дахь заалтын “баг, хорооны Засаг дарга”, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсгийн “... төрийн албаны шалгалт өгч тэнцсэн иргэний ...” гэснийг Монгол Улсын Үндсэн хуулийн Жардугаар зүйлийн 2, Жаран хоёрдугаар зүйлийн 2 дахь хэсгийг тус тус зөрчсөн байна гэсэн Үндсэн хуулийн цэцийн 2009 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 01 дүгээр дүгнэлтийг хүлээн зөвшөөрсүгэй. 2. Энэ тогтоолыг батлагдсан өдрөөс нь буюу 2009 оны 3 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй. МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5