193 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ТОГТООЛ 2009.05.27 Дугаар 02 Улаанбаатар хот Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2005 оны 2/03 дугаар дүгнэлтийн дагуу хүчингүй болсон Онцгой албан татварын тухай хуулийн заалтыг дахин сэргээсэн эсэх тухай маргааныг хяналтын журмаар хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхим 14.00 цаг Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдааныг Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Бямбадорж даргалж, гишүүдэд П.Очирбат, Н.Жанцан, Ж.Болдбаатар, Д.Наранчимэг, Ц.Сарантуяа /илтгэгч/, Д.Мөнхгэрэл, Б.Пүрэвням нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн даргаар Н.Болортунгалагийг оролцуулан Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийв. Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанд өргөдөл гаргагч Нийслэлийн Баянгол дүүргийн 16 дугаар хорооны оршин суугч, иргэн Б.Баяраа, Улсын Их Хурлын даргын 2009 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 74 дүгээр захирамжаар томилогдсон Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт, Д.Зоригт нар оролцов. Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанаар 2009 оны 3 дугаар сарын 12-ны өдөр батлагдсан Онцгой албан татварын тухай хуулийн зарим заалт Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2005 оны 2/03 дугаар дүгнэлтийн дагуу хүчингүй болсон Онцгой албан татварын тухай хуулийн заалтыг нь дахин сэргээсэн эсэх тухай маргааныг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5