Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2008-2013/

142 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл ялгаатай зохицуулалттай байхыг үгүйсгэсэн зарчим биш. Иймд хуулиар тусгайлан зохицуулж өгснөөрөө Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын тухайд Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан шударга ёсны зарчмыг зөрчсөн бус харин хангаж өгч буй явдал болно. Хоёр. Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин долдугаар зүйлийн 6 дахь хэсгийн “олонхийн саналаар асуудлыг шийдвэрлэнэ” гэснийг зөрчсөн гэх хууль зүйн үндэслэлгүй болох тухай: Улсын Их Хурлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.7-д Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хороо нь дөрвөн гишүүнээс бүрдэхээр заагаад “санал нэгдсэн дүгнэлт гарган” гэсэн нь Үндсэн хуулиар хамгаалагдсан Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрх, халдашгүй байдлын эрх зүйн баталгааг хангахад чиглэгдсэн. Мөн Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны санал, дүгнэлтийг Хууль зүйн болон Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар заавал хэлэлцдэг журмыг хуулиар тогтоосон. Эдгээр Байнгын хороод санал, дүгнэлтээ “олонхийн саналаар” гаргах бөгөөд Улсын Их Хурал /нэгдсэн хуралдаанаар/ Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдал, бүрэн эрхтэй холбоотой шийдвэрийг Үндсэн хуулийн Хорин долдугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар “олонхийн саналаар” гаргана. Иймд Үндсэн хуулийн Хорин долдугаар зүйлийн 6 дахь хэсгийн заалтыг зөрчөөгүй болно. Гурав. Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин есдүгээр зүйлийн 3 дахь хэсгийн “Улсын Их Хурлын гишүүн гэмт хэрэгт холбогдсон тухай асуудлыг чуулганаар хэлэлцэж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэхийг шийдвэрлэнэ…” гэснийг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй болох тухай: Улсын Их Хурлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.7-д Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны эрх хэмжээг “…гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх, эгүүлэн татах талаар…эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас Улсын Их Хуралд ирүүлсэн саналыг судалж санал нэгдсэн дүгнэлт гарган зохих Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанд оруулна” гэж заасан нь Үндсэн хуулийн Хорин есдүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу Улсын Их Хурлын гишүүн гэмт хэрэгт холбогдож, түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх талаар эрх бүхий байгууллага, албан тушаалтан санал ирүүлсэн тохиолдолд уг асуудлыг Улсын Их Хурлын чуулган хэлэлцэж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэхийг шийдвэрлэх нөхцөлийг бүрдүүлэх, бэлтгэл шатны үйл ажиллагааг хуульчлан тодорхойлсон болно.

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5