145 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл …, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн”; мөн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна”; мөн хуулийн Хорин долдугаар зүйлийн 6 дахь хэсгийн “Улсын Их Хурлын чуулганы болон Байнгын хорооны хуралдааныг гишүүдийн олонхи нь хүрэлцэн ирснээр хүчинтэйд үзэж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар асуудлыг шийдвэрлэнэ. ...”; Хорин есдүгээр зүйлийн 3 дахь хэсгийн ”Улсын Их Хурлын гишүүн гэмт хэрэгт холбогдсон тухай асуудлыг Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцэж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэхийг шийдвэрлэнэ. ...” гэсэн заалтыг тус тус зөрчсөн байна. 2. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.7 дахь хэсгийн “…санал нэгдсэн дүгнэлт гарган…” гэснийг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг үндэслэн 2008 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлсүгэй. 3. Энэхүү дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу хүлээн авсан өдрөөс хойш 15 хоногт багтаан хэлэлцэж хариу ирүүлэхийг Улсын Их Хуралд уламжилсугай” гэсэн байна. Тав. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2009 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 1/106 тоот албан бичгийн хариуд Монгол Улсын Их Хурлын даргын 2009 оны 5 дугаар сарын 28ний өдрийн 89 дүгээр захирамжаар томилогдсон Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Р.Гончигдорж Үндсэн хуулийн цэцэд 2009 оны 5 дугаар сарын 29-ний өдөр ирүүлсэн тайлбартаа: “...Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 32 дугаар зүйлд зааснаар Цэцийн дүгнэлтийг Хууль зүйн байнгын болон холбогдох Байнгын хороо хэлэлцэж, санал, дүгнэлт гарган чуулганы нэгдсэн хуралдаанд оруулдаг. Нэгдсэн хуралдаан Цэцийн дүгнэлт, Байнгын хорооны санал, дүгнэлтийг сонссоны дараа ил санал хураалт явуулж хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи Цэцийн дүгнэлтийг дэмжсэн бол түүнийг хүлээн зөвшөөрөх тухай, дэмжээгүй бол эс зөвшөөрөх тухай тогтоол баталдаг журамтай. Үүний дагуу Төрийн байгуулалтын байнгын хорооны 2009 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн хуралдаанаар Цэцийн 2008 оны 10 дугаар дүгнэлтийг хэлэлцэж эхэлсэн. Байнгын хорооны хуралдаан дээр Монгол Улсын Их
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5