Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2008-2013/

111 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Харин эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар шүүхээр шийдвэрлээд гаргасан шүүхийн шийтгэх тогтоол болон цагаатгах тогтоолд гомдол, эсэргүүцэл, бичиж болохгүй нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14/ дэх заалтыг ноцтой зөрчсөн явдал мөн. …” гэжээ. Хоёр. Улсын Их Хурлын даргын 2008 оны 10 дүгээр сарын 13-ны өдрийн 107 дугаар захирамжаар томилогдсон итгэмжлэгдсэн төлөөлөгч Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн тайлбартаа: “…Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь энэ хуулийн 414 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг үйлдэгдсэн тохиолдолд, гэмт хэргийн сэжигтэн, яллагдагч, хохирогч нар харилцан зөвшөөрсөн, хүсэлт гаргасан, хохирогч хохирлын талаар маргаангүй байх эдгээр гол нөхцөл бүрдсэн тохиолдолд явагдана. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээс татгалзсан, нэмэлт ажиллагаа хийлгэх хүсэлт гаргасан, хохирлын хэмжээ болон ногдуулах ялын талаар маргаантай бол хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахгүй ба хэргийг ердийн журмаар шийдвэрлэнэ. Үүнийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 415, 416 дугаар зүйл болон 417 дугаар зүйлийн 417.4 –д “Сэжигтэн, яллагдагч, хохирогч нэмэлт ажиллагаа хийлгэх хүсэлт гаргасан, эсхүл хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээс татгалзсан, хохирогч ялын талаар санал зөрсөн бол хэргийг ердийн журмаар шийдвэрлэхээр прокурор тогтоол гаргана.”, 418 дугаар зүйлийн 418.6-д “Хэрэг хянан шийдвэрлэх явцад яллагдагч, хохирогч нэмэлт ажиллагаа хийлгэх хүсэлт гаргасан бол хэргийг ердийн журмаар шийдвэрлэхээр шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана” гэж тодорхой заасан байна. Эндээс үзэхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд яллагдагч, хохирогч хүсэлтээ гаргаж хэргийг ердийн журмаар шийдвэрлүүлэх эрхтэй байна. Шүүх хуульд заасан шаардлага хангагдсан нөхцөлд хэргийг хянан шийдвэрлэх товыг зарлаж, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, прокурорыг байлцуулан хэргийг шийдвэрлэж байгаа болно. Нэгэнт өөрсдийн хүсэлтээрээ хэргээ шийдвэрлүүлж байгаа тул давж заалдах эрх зөрчигдсөн гэж үзэх үндэслэлгүй юм. Оролцогч нараас эргэлзээ төрвөл хэргийг ердийн журмаар шийдвэрлүүлэн гарсан шийдвэрт нь хуулийн дагуу давж заалдах бүрэн эрх нь нээлттэй байгаа болно. Иймд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 418 дугаар зүйлийн 418.2 дахь хэсгийн “…шүүхийн шийдвэрт гомдол гаргахгүй” гэсэн

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5