Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2008-2013/

24 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл журамласан зүйл, заалтууд байгаа тул дээрх Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 3 дахь хэсэгтэй хамааралгүй, түүнийг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна. 4. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6.5, 10 дугаар зүйлийн 10.2.4 дэх заалт, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2.9, 35 дугаар зүйлийн 35.1 дэх, 38 дугаар зүйлийн 38.2 дахь хэсэг тус тус Монгол Улсын Үндсэн хуулийн Далдугаар зүйлийг зөрчөөгүй талаар: Дээр дурдсанчлан Улсын Их Хурлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6.5, 10 дугаар зүйлийн 10.2.4 дэх заалт, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2.9, 35 дугаар зүйлийн 35.1 дэх, 38 дугаар зүйлийн 38.2 дахь заалт Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтуудыг зөрчөөгүй гэж үзэж байгаа тул Үндсэн хуулийн Далдугаар зүйлийн дагуу “Үндсэн хуульд хууль, зарлиг... бүрнээ нийцсэн байвал зохино” гэсэнтэй нийцэж, түүнийг зөрчөөгүй гэж үзэж байна” гэжээ. ҮНДЭСЛЭЛ: 1. 1992 онд батлагдсан Улсын Их Хурлын тухай хуулийн зарим зүйл, заалтад Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 3/, 4/-т заасны дагуу эрх бүхий албан тушаалтан Үндсэн хууль зөрчсөн эсэх, тэдгээрийг огцруулах болон эгүүлэн татах үндэслэл байгаа эсэх талаар гаргасан Цэцийн дүгнэлтийг Улсын Их Хурал авч хэлэлцэхээр заасныг Үндсэн хуулийн цэцийн 1995 оны 1 дүгээр дүгнэлт, мөн оны 2 дугаар тогтоолоор Үндсэн хуулийн зөрчил мөн гэж үзэж Улсын Их Хурлын тухай хуулийн холбогдох заалтыг хүчингүй болгосон байна. “Улсын Их Хурлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6.5-д “Үндсэн хуулийн цэц гишүүнийг эгүүлэн татах үндэслэлтэй гэсэн дүгнэлт гаргасныг Улсын Их Хурал хүлээн авсан”; 10 дугаар зүйлийн 10.2.4-т “Үндсэн хуулийн цэц Улсын Их Хурлын даргыг огцруулах үндэслэлтэй гэсэн дүгнэлт гаргасныг Улсын Их Хурал хүлээн авсан” гэж тус тус заасны “...Улсын Их Хурал хүлээн авсан” гэсэн нь холбогдох албан тушаалтны талаар гаргасан Цэцийн дүгнэлтийг Улсын Их Хурал агуулгын хувьд хянан хэлэлцэж, уг дүгнэлтийг хүлээн авах эсэх асуудлыг шийдвэрлэх тухай зохицуулалт болсон байна” гэж өргөдөл гаргагч үзсэн бөгөөд Үндсэн хуулийн цэцийн тогтоолоор хүчингүй болсон хуулийн заалтыг Улсын Их Хурал ийнхүү агуулгаар нь дахин сэргээсэн байж болох тул энэхүү маргааныг Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанаар хэлэлцэж хяналтын журмаар эцэслэн

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5