Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2008-2013/

163 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл дүүргийн Засаг дарга тус тус дөрвөн жилийн хугацаагаар томилно” гэсэн заалтыг агууллагаараа зөрчсөн гэж үзэж байна” гээд өөрийн шаардлагын үндэслэлийг доорхи байдлаар тайлбарласан байна. Үүнд: “1. Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж хуралдаанаараа үзсэн, цаашид хурал үйл ажиллагаа явуулах бодит боломжгүй болсон, хамтран ажиллах нөхцөлгүй хэмээн үзсэн тохиолдолд хурлын бүрэн эрхийн хугацаа 2 жилээс дээш хугацаа өнгөрсөн л бол өөрсдөө хүссэн ч тарж чадахгүй байгаа нь иргэдийг төлөөлөх ардчилсан ёсны зарчим болон ард түмний өмнө улс төрийн хариуцлагаа хүлээн тарах талаархи шударга ёсны зарчмыг зөрчсөн гэж үзэж байна. Ерөөс аймаг, нийслэл, сум, дүүргийн Хурал нь орон нутгийн түвшинд нутаг дэвсгэрийнхээ нийгэм, эдийн засгийн асуудлыг бие даан шийдвэрлэх чиг үүргийг хэрэгжүүлэхдээ тухайн засаг захиргааны нэгжид байнга оршин сууж байгаа сонгуулийн насны иргэдээс бүх нийтийн, чөлөөтэй, шууд саналаа өгөх эрхийн үндсэн дээр нууцаар сонгогддог. Төлөөллийн ардчиллын зарчим ёсоор Хурал бүрэн эрхийн хугацаандаа хуулиар олгогдсон чиг үүргээ хэрэгжүүлж чадахгүй байгаа, хууль бус үйл ажиллагаа явуулсан цаашид энэ байдлаараа хамтран ажиллах боломжгүй хэмээн тухайн сонгогчдын дийлэнх олонхи үзэж Хурлын бүрэн эрхийг хугацаанаас нь өмнө дуусгавар болгох эрхтэй билээ. Иргэдийн энэхүү эрхээ хэрэгжүүлэх бодит боломжийг … 2 жилээс дээш хугацаа хэтэрсэн тохиолдолд … хугацаагаар хязгаарласан хамгаалалтын систем амь бөхтэй байж, улмаар хууль бус үйл ажилллагаа, хариуцлагагүй байдал газар авсан ч иргэд өөрсдийн сонгосон Хурлыг тараах эрхгүй болгосон нь Үндсэн хуульд заасан засгийн эрх ард түмнээс үүдэлтэй байх ардчилсан ёсны зарчим, хариуцлагагүй, хууль бус үйл ажиллагааны төлөө улс төрийн хийгээд, хууль зүйн хариуцлага хүлээх шударга ёсны зарчмыг зөрчсөн байх үндэслэлтэй хэмээн үзэж байна. 2. Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран хоёрдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Нутгийн өөрөө удирдах байгууллага тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны нутаг дэвсгэрийн хэмжээний эдийн засаг, нийгмийн амьдралын асуудлыг бие дааж шийдвэрлэхийн хамт улс, дээд шатны нэгжийн чанартай асуудлыг шийдвэрлэхэд хүн амыг зохион байгуулж оролцуулна” мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх хэмжээний асуудлыг дээд шатны

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5